+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » October » 12 » Түүх::БРУНОГ НАЦИСТУУД АЛСАН УУ
10:48 PM
Түүх::БРУНОГ НАЦИСТУУД АЛСАН УУ

Түүх::
БРУНОГ НАЦИСТУУД АЛСАН УУ


Арван таван жилийн хугацаанд дор хаяж 50 эмэгтэйг хэрцгийгээр алсан гэж Германы иргэн Бруно Людкег буруутгаж ялласан юм. Түүний хөнөөсөн хүний тоог зарим эх сурвалж 85 гэсэн байдаг. Гэтэл Людке буруугүй байсныг нотлох эд мөрийн баримтууд түүнийг нас барсны дараа гарч ирсэн гэдэг. Тэгтэл гаж донтон гэгдээд байсан энэ хүн анагаах ухааны салбарт хийсэн маш хүнлэг бус туршилтын уршгаар амиа алдсан аж. Бруно 1908 оны дөрөвдүгээр сарын 3-нд төржээ. Эцэг нь угаалгын хувийн газартай байв. Эдний зургаан хүүхдийн дөрөв дэх нь Бруно. Тэрбээр оюуны хөгжил султай бо лох нь бүр хүүхэд байхад нь мэдэгдсэн тул тусгай сургуульд оруулсан байна. Уг сургуулийг дүүргээд эцгийнхээ угаалгын газарт ачаа зөөгчөөр ажиллах болжээ.

Бруно энэ үедээ хэд хэдэн удаа жижиг хулгай хийж байгаад баригдсан ч ер шүүхээр шийтгүүлж байсанг үй. Энэ нь түүнийг сэтгэхүйн хувьд хэвийн бишийг нь хүлээн зөвшөөрсөн хэрэг гэлтэй. Нацист дэглэм засгийн эрхийг аваад Удамшдаг өвчн өөс урьдчилан сэргийлэх ту хай хуулийн дагуу Брунод албадлагын замаар мэс засал хийсэн аж. Тэгэхэд Бруно 32 настай байжээ. 1930 оны тавдугаар сард 32 настай Эльза Ладвигийн цогцсыг Альтенведель тос гоны ойролцоогоос олов. Эльзаг амьгүй болгосон хойноо цөөрөм рүү хаясан байв. Эльзатай хамт амьдарч байсан 26 настай Герман Ферхийг энэ үхэлд сэжиглэн баривчилжээ. Гэвч тэр өөрийгөө буруутан гэж ер үзэхгүй байлаа. Үнэндээ ч буруутайг нь нотлох баримт олдоогүйгээс Ферхийг удалгүй суллав. Берлиний хаяа хот-КенигсВустерхаузений хажуугийн ойгоос 1942 оны гуравдугаар сарын 9-нд 48 настай Берта Бергерийн цогцсыг олов. Түүний гавлын яс цөмөрсөн байлаа.

Зургадугаар сарын 5-нд 30 настай Тереза Полийг төмөр замын "Хоппергартен” өртөөний ойролцоо явж байхад нь үл таних хүн дайрчээ. Тереза 3-4 насны хоёр хүү- хэдтэйгээ харьж явсан байна. Үл таних эрэгтэй Терезагийн араас дайрч газарт унагаагаад цүн хийг нь булаан авчээ. Байд лаас үзэхэд тэр хүн Терезаг алах бодолтой байснаа хүүх дүүд орилж хашгирснаас зугтаж одсон байна. 53 настай Фрида Реснерийг алчуураар нь боомилж амь насыг нь хохироосон байсныг 1943 оны нэгдүгээр сарын 31-нд ойгоос олжээ. Түүнийг амьгүй болгосон хойноо цогцсыг нь доромжилсон байв. Эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгаж байх явцдаа эрүүгийн цагдаагийн комиссар Гейнц Франц 45 настай Брунод анхаарлаа хандуулжээ. Бруно нь цогцос олдсон ойгоор тэнүүчлэх дуртай байсан аж. Цагдаагийн ажилтнууд тэгээд түүнийг байцаахаар шийд сэн байна. Фрида Реснерийг алснаа Бруно тэр дороо хүлээв гэнэ.

Мөрдөн байцаах ажиллагааг цааш үргэлжүүлэх тусам тэрбээр хүн амины бусад хэргийг ч өөртөө хүлээгээд байжээ. 1924 оноос 1943 онд үйлдэгдээд илрүүлж чадаагүй байсан, тухайлбал, Эльза Ладвиг, Кэт Мундт, Берта Бергер нарын амийг хөнөөсөн, Терезаг алахыг завдсан хэрг үүдийг ч Бруно үйлдсэн болж таарав. Ер нь Бруног ийм 84 хэрэгт сэжиглэж байжээ. Гэхдээ Бруног шүүхийн хаалга татуулалгүй мөрдөн байцаалтыг дуусгаад л сэтгэхүйн байдалд нь дүн шилжилгээ хийхээр Вена хот дахь Криминалистикийн төв хүрээлэнгийн дэргэдэх шоронд аваачсан байна. Тэгэхдээ шинжилгээ хийхийн оронд түүнд анагаах ухааны туршилт хийж, "төрмөл гэмт хэрэгтнүүд” гэж нэрлэж болох хүмүүс байгааг нотлох зорилго тавьжээ. Бруно Людке 1944 оны дөрөвдүгээр сард хачирхалтай нөхцөл байдалд амьсгал хураав.

Туршилт хийгчид Бруног бага даралттай өрөөнд байлгаснаас нас барсан гэсэн таамаг гарч байв. Мөн цианит калийн уусмалаар тарьж зориуд алсан гэсэн бодолтой хүмүүс ч байлаа. "Төрмөл алуурчин”-ы араг ясыг шүүх эмнэлэгт шилжүүлсэн ч 1960-аад онд алга болчихсон аж. Харин Бруногийн цээж баримлыг Венад байдаг шүүх эмнэлгийн музейд одоо хэр хадгалж байгаа юм. Бруно Людкегийн хэргийг мөрдөн шалгасан тухай материалууд 12 жилийн өмнө Ба руун Германы сэтгүүлч Шниц лерийн гарт орсон байна. Сэтгүүлч тэдгээр материалыг ашиглаж "Чөтгөр ирсэн шөнөөр” гэсэн нэртэй тууж бичсэн аж. Уг туужид Бруног цуст гаж донтон болгон харуулжээ.

Америкийн найруулагч Роберт Сьодмак энэ туужаар 1957 онд кино хийсэн байна. Үүнийг мэдсэн Бруногийн эгч нар Хамбургийн тойргийн шүүхэд хандаж ахынх нь эсрэг ямар нэг хэрэг үүсгээгүй, ял оноогоогүй тул уг киног олон нийтэд үзүүлэхгүй байхыг шаарджээ. Гэвч нас барсан Людке амьд сэрүүндээ өөрийгөө алуурчин гэж хүлээн зөвшөөрсөн болохоор бусад хүн ч түүнийг ийн үзэж болох учраас эгч нарынх нь тавьсан шаардлагыг шүүгчид биелүүлэхээс татгалзжээ. Голландын шинжээч Блау хүний амь хороосон дээрх үйлдлүүдийг 1994 онд толгой дараалан шалгаж үзээд Бруног буруугүй гэсэн дүгнэлт хийжээ. Тэгэхдээ 70 жилийн тэртээ гарсан гэмт хэргүүдэд Бруно Людке гэгч оролцсон эсэхийг өнөөдөр нот лоход хэцүү. Гэлээ ч эдгээр аллагын ихэнхийг нь Бруно үйлдээгүй байж болох. Харин үйлдсэн хэмээн хүлээсэн нь нацистуудын мөрдөн байцаах "машины” үйл ажиллагааны үр дүн байсан байж мэдэх юм.

Р.ЖАРГАЛАНТ

www.T1771.Tk




Category: Түүх | Views: 1266 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024