+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 8
Guests: 8
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » June » 24 » Түүх:: Бурханч лам зууны манлай болсон түүх
12:19 PM
Түүх:: Бурханч лам зууны манлай болсон түүх

Түүх:: 
  Бурханч лам зууны манлай болсон түүх



Дэлхийд данстай Монгол Улсын нийслэл Улаанбаатар, нийслэлийн амин зүрх нь Д.Сүхбаатарын талбай. Улс орны төдийгүй дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн олон үйл явдал энэ талбай дээр болж, тусгаар тогтносон Монгол Улсыг бидэнд өвлүүлэн үлдээсэнөвөг дээдэстээ бид энэ талбай дээр хүндэтгэл үзүүлж, улс орныг хамарсан арга хэмжээний үеэр их жанжныхаа хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэдэг уламжлалтай. Монгол Улсын нэрийн хуудас болсон их жанжны хөшөөтэй салшгүй холбоотой дурсагдах нэгэн хүн бий. Энэ бол Д.Сүхбаатарын хөшөөг урласан төрийн шагналт, Зууны манлай уран барималч, УГЗ С.Чоймбол. Тэрбээр Түшээт хан аймгийн Түшээт хан хошуу, эртний Хар Хорум хотын туурь Хар балгасын зүүн талд, Лүн хайрхны өвөрт 1907 оны хоёрдугаар сарын 3-нд Содном тайжийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. Тэднийх гурван хүү, таван охинтой өнөр өтгөн айл байсан бөгөөд хүүхдүүдийнх нь урласан үндэсний хээ угалз бүхий монгол гутал, оймсны хараа, монгол дээл, хантааз, эмээлийн гөлөм, зээгг наамал, хатгамал, хөөрөгний даалин, гаанс, тамхины уут зэрэг нь нутаг хошуундаа гайхагддаг байжээ.

Чоймболын ах Шарав нь Эрдэнэзуугийн хийдэд шавилан суусан бурханч лам байсан төдийгүй бурхны шашны нарийн чимхлүүр урлагийн ажлуудыг хариуцан хийдэг байжээ. Хожим нь цагийн аясаар хар болж захиалгаар мал амьтдын хөшөө барих, эмээлийн мод, үндэсний хээ угалзаар чимэглэсэн гөлөм, монгол болон савхин гутал, зүмбэртэй жааз, эмээл хазаарын мөнгөн чимэг дархлахын зэрэгцээ Эрдэнэзуу хийдийг сэргээн босгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Мөнхүү тэрбээр нутаг орондоо Архангай аймгийн уран Шарав нэрээр алдаршсан байв.

Содном тайж хоёр дахь хүү Чоймболоо зургаан настайгаас нь Эрдэнэзуу хийдийн хамба, номч мэргэн гавьж Бизъяад шавь оруулж монгол, түвд бичигт сургасан байна. С.Чоймбол шашны номд суралцахын зэрэгцээ ах Шараваас монгол урлалын аргаар бүтээсэн цутгамал, сийлбэр, шуумал, хөмөөл, зүмбэрийн арга барилыг сурч, бурханч лам болон гавжийн хэргэм зэрэг хүртэж Эрдэнэзуу хийдийн гэсгүй хийж байжээ.

Хувилгаан лам хэмээсэн матаас тус болов

С.Чоймбол 1936 онд 29 насандаа хар болж нутаг хошууны гарын уртай авъяастнуудыг цуглуулан өөр өөрсдийн хувь хөрөнгийг нийлүүлэн хувийн аж ахуй байгуулан ердийн хөсгөер Хангайн нуруунаас мод татан гэрийн мод, авдар сав, хазаар ногт, эмээлийн мод, мөнгөн тоног, гөлөм, монгол гутал зэрэг гэр ахуйн хэрэгцээний зүйлийг хийж байтал Архангай аймгаас Лүн сумын 14 дүгээр артель болгон Чоймболыг даргаар нь томилон ажиллуулах болсон гэдэг. Харин 1937 оны сүүлчээр түүнийг тайж гаралтай, гэсгүй лам байсан хэргээр баривчилж, 1938 оны зургадугаар сарын 3-ны Улсын онцгой байдлыг эрхлэх комиссын 21 дүгээр тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэжээ.

С.Чоймбол оноосон ялыг эдэлж Дотоод яамны барилгын лагерьт ажиллаж байхдаа хумсын чинээ жижиг хөдөлдөг модон арслан хийснийг харсан зарим хүн түүнийг "Жинхэнэ хувилгаан лам байна. Модон арсланг амилуулчихлаа" хэмээн матсанаар тухайн үеийн удирдах хүмүүсийн анхаарлыг татжээ. Хувилгаан ламын хэргээр байцаагдах үедээ тэрбээр арслангийнхаа дотор талыг нь хөндийлж ухан сүүлээр нь жижиг хорхой (беес) оруулан хөдөлдөг болгосон учраа тайлбарлан хэргээс мултарч байсан гэдэг. Түүний дараахан Бумцэнд, Сүрэнжав, Самбуу, тухайн үед Дотоодын яамыг хариуцаж байсан Балжинням нар шатар тоглох зуур Самбуу гуай "Надад хуучны монгол шатар байгаа юм. Даанч хэдэн хүү дутаад байна" хэмээхэд Балжинням "Манайд нэг уран хүн ял эдэлж байгаа. Шатрын хүү хийлгээд өгье" гэжээ. Ийнхүү С.Чоймболын авъяас билгийг таньсан Балжинням түүнийг маршал Х.Чойбалсантай уулзуулснаар уран бүтээлийнх нь түүхэн замнал эхэлжээ.

Уран бүтээлээ эхэлсэн нь

Тухайн үед Улаанбаатар хотын нэгдүгээр дунд сургуулийн барилгын нүүрэн дэх Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан нарыг хөрөг бүхий /барельеф/ ингэмлийг хийснээр С.Чоймболыг ялаас суллах тухай яригдах болжээ. Улс орны удирдлагууд түүний авъяас чадварыг үнэлж байсан хэдий ч "феодал"-ын хэрэгтэй түүнийг ямар нэгэн шалтгаанаар суллах боломжгүй байсан учраас овгийг нь сольж Сономын Чоймбол хэмээх хүнийг "бий болгосноор" уран барималч маань тухайн үеийн барилгын чимэглэлийн салбарын суурийг тавилцжээ. С.Чоймбол энэ тухайгаа дурсан ярихдаа "Ялаас чөлөөлөгдсөндөө баярлаж бүхий л авъяас чадвараа дайчлан МУИС-ийн нүүрэн талын дээд хэсэгт хоёр тийш харсан гурав гурван тугны гол хэсэгт төрийн сүлд, нэгдүгээр 10 жилийн сургуулийн нүүрний дээд хэсэгт дэлгэмэл номын голд дэлхийн бөмбөрцөг бүхий ингэмэл, барилгын баганын

чимэглэлүүд, Сүхбаатар хотод жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нойр хоолоо умартан байж хийснийг терөөс үнэлж Хедөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 1941 онд шагнасан. Үүнд би улам урамшиж, гэр бүлтэй ч болж амьдрал цэгцрэн баримал, чимэглэлийн урлагт эрхгүй татагдан орсон доо. Залуучууд та нар ямар ч ажгаас шантарч болохгүй. Авъяасаа зөв хегжүүлж чадвал ихийг хийж бүтээж чадна шүү" гэж захиж байжээ.

С.Чоймбол нь 1941 онд өөрийн нутаг Архангай аймгийн Лүн сумын Лүн уулын урд намгаас бага зэргийн тослог бүхий шавар авчирч баримал барих технологид тохируулан боловсруулж 1941 -1943 онд хийсэн Сүхбаатар хотын төвд Сүхбаатарын хешөө, ордон музейн хашаанд байрлуулсан "Хүндийг өргөгч", "Зээрэнцэг шидэлт", "Харуулын цэрэг" зэрэг 10 гаруй хөшөөний эх загваруудыг хийж байжээ. Мөн орон нутгийн боржин чулууг жижиглэн хиймэл боржин хийж хөшөөнд ашигласан нь амжилттай болсон тул төр, засгаас өндрөөр үнэлж "Алтан гадас" одонгоор шагнасан байна. Чухам энэ үед барилга чимэглэл, уран баримлын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч 1943 онд С.Чоймболыг ЗХУ-ын Москва хотноо Оросын алдарт барималч Меркуровын урланд суралцуулахаар болж. Түүнийг Орост суралцаж байх үед Улаанбаатарын тев талбайд жанжин Д.Сүхбаатарын хешөөг барих шийдвэр гарч С.Чоймболыг эх загварыг нь хийх даалгаврыг өгчээ. С.Чоймбол ч Меркурьевийн урлангаас ирэхдээ хөшөөний эх загварын хэд хэдэн хувилбар зохиож ирснээс Д.Сүхбаатарын чин зориг, ухаалаг төрх, ард түмнээ гэрэлт ирээдүй өөд уриалан дуудсан жавхаа төгс нэгэн хувилбарыг сонгосон нь өнөөдрийн төв талбайд сүндэрлэж буй. Хөшөөний загварыг тухайн үеийн дүрслэх урлагийн газрын дарга Д.Чойдог, зураач Намхайцэрэн нартай хамтран сонгожээ.

С.Чоймбол Орост суралцаж байх хугацаандаа Москва хотын Арбатын гудамжны метрон дахь усан оргилуун дотор "Навчин дээрх мэлхий", эв нэгдлийг илэрхийлсэн хос загас бүхий "Эв нэгдэл" баримлуудыг урласан нь өнөөг хүртэл хадгалагдсаар байдаг. Улмаар 1945 онд СнЗ, МАХН-ын Тав хорооны хамтарсан 13/3 тоот тогтоолоор С.Чоймболын хийсэн Д.Сүхбаатарын хешөөний эх загварыг баталж хашөөг барих ажлыг зохион байгуулах Ширэндэв /ШУА-ийн ерөнхийлөгч асан/ даргатай комисс байгуулж, Д.Чойдог даргатай Зураг урлалын газар /одоогийн Урчуудын эвлэлийн хороо/ Баримлын тасгийг байгуулахдаа С.Чоймболыг даргаар нь томилжээ. Ингээд С.Чоймболд Д.Сүхбаатарын хөшөөг барих ажлыг удирдах үүрэг өгсөн байна. С.Чоймбол өөрөө Жамбаа, Доржготов, Лхамсүрэн нарыг, /Зураг урлалын газрын даргын ажлыг Д .Чойдогоос хүлээн авсан зураач/ Намхайцэрэн Даваацэрэнг санал болгосноор Могголын анхны баримлын тасаг бий болжээ. Дараа нь Данзан, Дамдимаа нар нэмэгдэн ирснээр Д.Сүхбаата-рын хөшөег зургаан сарын дотор барих ажил эхэлсэн байна. С.Чоймбол тэдэнд хөшөө хийхийг зааж сургахын сацуу зарим нарийн чимхлүүр ажлыг өөрийн гараар урлан дуусгаж, 1946 оны долдугаар сарын 11-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээлтээ хийжээ. Энэ бүтээлийг нь төрөөс өндреөр үнэлж Төрийн шагналаар шагнасан юм.

Хийх хүн арга хайдаг...

1949 онд Улаанбаатар хотын Мебелийн үйлдвэрийн даргаар С.Чоймболыг томилж үйлдвэрийн техник технологийг боловсронгуй болгох, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, чанарыг нь дээшлүүлэх үүрэг өгсөн байна. С.Чоймбол эхний ээлжинд гарын уртай хүмүүсийг ажилчнаар авч ажиллуулж гар аргаар үндэсний хээ угалз бүхий сийлбэр, зүмбэр хээтэй гэр, конторын тавилга зэргийг шинэчлэн хийж эхлэв. Түүнчлэн гар аргыг хөнгөвчлөх зорилгоор цахилгаан хөрөө, харуулыг өөрөө зургийг нь гарган техникийн авъяастай хүмүүстэй хамтран хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэлээд хэмжээгээр нэмэгдсэн байна. Албаны болон хувь хүмүүсийн захиалгаар шинэчилсэн загварын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. /Өдгөө баруун дөрвөн замын дэргэдэх Мебелийн үйлдвэр байгаа гудамжийг 1997 онд С.Чоймболын мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болгожээ/

Тэр үед Засгийн газраас конторын тавилга, Их тэнгэрийн амны зочид буудлын ор, ширээ, буйдан зэргийг захиалан эх загварыг нь хийх үүрэг егчээ. Ингээд үндэсний хээ угалз бүхий тавилганы эх загвар 62 ширхэгийг үйлдвэрлэснээс ор, уулзалтын ширээ, сандал, буйдан, номын тавиур зэрэг нь Их тэнгэр цогцолборын Маршал харш, Улсын номын сан зэрэг газруудад одоо ч бий. Тэр үеийн төв театрын захиалгаар С.Чоймболын загвараар театрын зориулалтын сандал, ширээ, буйдан хийснийг нь үнэлж хоёр дахь удаагаа "Алтангадас" одонгоор шагнажээ.

С.Чоймбол 1958 онд эх орны үнэт баялаг болох чулууг үйлдвэрийн аргаар боловсруулж барилгын чимэглэл хийх санаачилгыг Барилгын яаманд гаргасныг дэмжиж С.Чоймболыг БНХАУ-д чулууны үйлдвэрт дадлагажигчаар явуулсан байна. Тэр явж ирснийхээ дараа 1958 онд Барилгын яамны харъяа Чулууны үйлдвэрийг байгуулж Авдрантаас боржин чулуу бэлтгэн авч эхэлсэн байна. Энэ хугацаандаа БНХАУ-д сурсан зүйлдээ үндэслэн боржин чулууг хөрөөдөх, бутлах машиныг өөрийн үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудтай хамтран бүтээж, боржин чулууг барилгын шат, баганын чимэглэлд хэрэглэсний зэрэгцээ хиймэл чулуун шал хийж эхэлсэн байна. Мөн Сүхбаатар-Чойбалсангийн бунханы хоёр талын жигүүрийн алхан хээ бүхий ханыг боржин чулуугаар хийжээ. Тухайн үед нэлээд олон газарт өнгөлгөө бүхий чулуун шал хийснээс одоогийн Улсын драмын эрдмийн театр, Тэрэлжийн амралт зэрэг газруудад хадгалагдан үлджээ. Мөн уран барималч Зулзагын эх загвараар хиймэл боржин чулуугаар Драмын эрдмийн театрын барилгын морины толгой бүхий баганын хээг урлажээ. Ийнхүү барилгын салбарын их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Сүхбаатарын одонгоор шагнасан байна. Тэрбээр 1954-1958 онд МУЭ-ийн баримлын тасгийн дарга байх хугацаандаа шавар ваар, шөрмөсөн чулууг шатаан гипс хийхээр өндөр хэмээр халааж шатаах зуухыг барьж шөрмөсөн чулууг шатааж гипс хийж баримлаас хэв авсан нь амжилттай болсон боловч тухайн үед төдийлөн дэмжигдээгүй байна. Харин энэ хугацаанд дүрслэх урлагийг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажилласныг төреөс үнэлж 1957 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан байна.

1967 онд Барилгын яамнаас МУЭ-ийн хороонд шилжин ирж ажиллах хугацаандаа мод харуулдах машины зоргодсыг гадагш гаргах сэнсэн хоолойг гардан хийсэн байна. Мен чимэглэлийн дугуй хавтан хөрөөдөх хөрөө раамыг зохион бүтээсэн нь 1995 он хүртэл ашиглагдаж байлаа. Модны үртсээр дугуй хавтан хийх технологийг боловсруулж байсан бөгөед зэс, гуулиар хийсэн төрел бүрийн бүтээгдэхүүнийг алт, мөнгөөр, төмөр металлыг никель, хромоор өнгөлөх тоног төхөөрөмжийг хийн технологийн ажлыг гүйцэтгэж байгаад гүйцээж амжилгүй 1969 онд нас баржээ.

Хожим 1993 оны зургадугаар сарын 16-нд Дээд шүүхийн Цагаатгах комиссын 159 дүгээр магадлангаар түүнд оноосон 10 жилийн хорих ялтай "феодалын" хэргийг нь цагаатгажээ. Улмаар 2000 онд "Зууны мэдээ" сониноос орон даяар явуулсан "Зууны манлай" шалгаруулах санал асуулгаар "Зууны манлай уран барималч"-аар өргөмжлөгдсөн билээ.

Монголын дүрслэх урлагийн байгууллагыг үндэслэгчдийн нэг, төрийн шагналт, Зууны манлай уран барималч, УГЗ С.Чоймболын 100 жилийн ойн хүрээнд Уран зургийн галерейд ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэнг нээж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаа юм. Мөн уран барималчийн хүү С.Чойжамц, ач хүү Ч.Чинбат, дүү Д.Чулуунбаатар нарын санаачлан байгуулсан "Уран барималч С.Чоймбол" сангаас түүний нэрэмжит шагналыг бий болгожээ. Анхныхаа шагналыг СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран баримлын дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Ганбаатарын бүтээлүүдэд олгохоор болсон юм. Тэрбээр мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрсэн ирээдүйтэй уран бүтээлч болохоо харуулсныг сургуулийн захиргаанаас үнэлж энэхүү шагналыг хүртээхээр болжээ, Энэхүү нэрэмжит шагналыг жил бүр уламжлал болгон оюутны шилдэг бүтээлд олгох юм.
Category: Түүх | Views: 1533 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024