Тамхинаас гарах найман алхам
Тамхины хор уршгийн тухай бүгд мэддэг ч тамхи татдаг хүнд тамхинаас
гарах тийм ч амархан бус. Гэвч хэрэв та эрүүл мэнд, гоо сайхандаа санаа
тавьдаг бол доорхи аргыг хэрэглээд үз.
Нэг
Ээлжит хайрцаг тамхи авах бүрт "эрүүл мэндэд хортой” гэсэн бичээс
дээр тогтож унш. Тамхитай холбогдолтой нэвтрүүлэг үз, лекц семинарт суу.
Танд нэгийг бодогдуулна.
Хоёр
Тамхигүй байж болох мөч, хугацааг хай. Түүнийхээ хүрээг тэлж, олшруул.
Гурав
Яг хэдийд, ямар үед /сэтгэл санаа тайван бус байх, гомдох, баярлах
гэх мэт/ тамхи татмаар санагддагийг тэмдэглэж тодруул. Энэ эгзэгтэй үед
юм идэх, ном унших, гадуур гарах зэрэг орлуулж болох хүчин зүйлийг хий.
Дөрөв
Гудамж талбайд бүү тамхи тат. Гэртээ хариад ч мөн татах болно.
Тав
Эдийн засгийн тооцоо гарга. Утаа болгосон мөнгөөр юу авч болохыг төсөөл
Зургаа
Татсан тамхины ишийг тоол. Өнөөдөр арав байсан бол маргааш тав болтол
өөртэйгээ ажилла. Тамхи татах бүртээ дээр өгүүлсэн хор хохирлыг бодож
сана.
Долоо
Тамхинаас гарч байх үедээ баар, ресторанд орох, хамт орлны нийллэг,
зугаалганд явахгүй байхыг хичээгээрэй. Тамхинаас арай ядан гарч байгаа
хүнд тэсвэр шалгасан дэмий асуудал.
Найм
Энэ хугацаанд сүмд явах, бясалгалд суух нь ашигтай. Тамхийг
мартагнуулна. Хэрэв та энэ бүхнийг чандлан мөрдөж чадвал тамхинаас гарах
хэцүү биш санагдана. Цэртэй ханиад чинь зогсож, улаа бутарсан царайгаа
толинд харвал урам зориг илүү орох биз ээ.