+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 8 » Танин мэдэхүй :: Будда ба Есүс - Ижил төст сургаалиуд (1-р хэсэг)
3:00 PM
Танин мэдэхүй :: Будда ба Есүс - Ижил төст сургаалиуд (1-р хэсэг)

Танин мэдэхүй ::

 Будда ба Есүс - Ижил төст сургаалиуд (1-р хэсэг)



- Эмхэтгэгчийн оршил -

Ертөнцийн юмсыг нэрлэж заншсанаар бол би Есүс судлалын мэргэжилтэн юм. Харин Бурхан багшийн тухай ойлгож мэддэг зүйлээрээ бол зөвхөн сонирхогч төдий болохоор Есүсийн талаар мэддэг шигээ Бурхан багшийн талаарх нарийн судалгааг би сайн мэдэхгүй.

Христийн шашинтны хувьд би бүхий л амьдралаа Есүстэй хамт өнгөрөөсөн, харин Бурхан багш миний дотор амьдарч байгаагүй учир бүх үзэл төлөвшөөд ирэхийн цагт би жинхэнэ Христийн шашинтан болсон билээ. Ер нь ариун гэгээн гэдэг ойлголт бүх томоохон шашинд байдаг нь тодорхой тул Христийн шашин миний хувьд гэр орон болсон хэдий ч түүнийг цорын ганц зөв шашин гэж би үздэггүй юм.

Тийм ч үүднээс Есүсийг судалж, түүний сургаальд үнэнч байхын хажуугаар итгэл үнэмшилдээ арай уян хатан хандахын үүднээс энэхүү номыг бичиж байна. Бурханы шашинтан нар ийм хандлагыг өөр өнцгөөс авч үздэг байж магадгүй, Христийн шашинтнуудад ч тийм байдгийг би мэднэ. Гэсэн хэдий ч бодол сэтгэлгээ, үзсэн харсан зүйлийн маань цогц нийлээд Есүс, Будда хоёр энэ ертөнцөд хэзээ нэгэн цагт амьдарч асан, шашны хамгийн томоохон зүтгэлтнүүд юм гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэнэм.

Түүнээс гадна тэр хоёрын хооронд ижил төстэй зүйлүүд гайхалтай олон байдаг. Хэрэв Бурхан Будда, Есүс хоёр уулзалдсан бол хэн нэгийгээ өөрийнхөө шашинд оруулахыг эрмэлзэхгүй байх байсан гэж хэлдэг хүмүүс бий. Тийм оролдлого нь үр ашиггүй гэж үзсэндээ ч биш, харин бие биенээ хүлээн зөвшөөрөх учраас л тэр юм.

Сургаалиудынх нь төстэй байдал ч гайхалтай. Тийм ч учраас ижил төст сургаалиуд гэж хэлж байгаа юм. Ялангуяа ёс зүйн тухай сургаалиуд нь маш адилхан тул энэ эмхэтгэлд ч олныг орууллаа. Дайснаа хайрлах тухай зэрэг тодорхой сургаалиас эхлээд нинж сэтгэлийн тухай зэрэг ерөнхий зарчмын сургаалиудыг ч энэ эмхэтгэлд багтаасан болно.

Хоёрт, Есүс, Будда хоёр хоёулаа 30 орчим насандаа гэгээрлийн үр шимийг хүртсэн байдаг. Бурхан багш Бодь модны доор суун зургаан жил номын ёсыг үйлдээд гэгээрсэн гэдэг бол Есүс ч мөн аглагт сууж үндсэн багш Жон Баптисттай уулзан усаар ариутгах ёсыг ойлгож авсан байдаг. Есүс ч тэр, Будда ч тэр үүнийхээ дараа тун удалгүй олон түмнийг гэгээрүүлэх ажлаа эхэлсэн билээ.

Гуравт, тэр хоёр тухайн үеийн уламжлалт дэг жаягууд болох хинди, жүүдийн шашинд шинэчлэл хийж эхэлсэн боловч хэн хэн нь шинэ шашныг үүсгэн байгуулж байна гэж огт бодоогүй аж.

Дөрөвт, тэдний үүсгэн байгуулсан шашны сургаалиудад ижил төстэй зүйл олон байдаг. Хэн хэн нь эгэл жирийн хүн байсан гэдэг таамаглал улам бүр батлагдаж байгаа хэдий ч тэднийг эгэл бус гэх ойлголт дээр үед өргөн байжээ. Эгэл бус гээд зогсохгүй тэнгэр Бурханы зиндаанд ч багтаадаг байсан юм.

Есүст эцэстээ юу тохиолдсон тухай Христийн шашинтнууд сайн мэддэг. Түүнийг тэнгэр болсноос хойш 20 жилийн дараа эхлээд дөрөвдүгээр зууны үеийн Ницийн сургааль хүртэл үргэлжилсэн Христийн шашны эрт үеийн хөдөлгөөнүүд Есүсийг тэнгэр бурханы хувилгаан хийгээд Бурханы үг, билиг ухаан нь өөрийн ганц хүүгийн бие махбодыг амилуулж Онгон Маригаас төрүүлсэн тул "жинхэнэ Бурханы жинхэнэ Бурхан” гэж үздэг байсан юм.

Харин Бурхан багшид юу тохиолдсон талаар барууны уншигчид сайн мэдэхгүй, түүнийг ер бусаар төрсөн тухай өгүүлсэн цадигууд байдаг, бүр Христийн шашны хувилгаан гэдэг ойлголттой төстэй зүйлийг ч өгүүлдэг. Гаутама буюу Бурхан багшийг тэнгэр, хорвоогийн Бурханы газар дэлхий дээр биелсэн хувилгаан гэж үздэг. Зарим судруудад Бурхан багшийг "Бурхадын бурхан” гэх нь ч бий.

Хувь хүмүүсийн хувьд Есүс, Будда хоёр өөрсдийгөө эгэл биш, гэгээрсэн хүмүүс гэж үздэггүй байж. Үнэхээр тэр хоёр өөрсдийнхөө тухай иймэрхүү утгатай энгийн яриаг ч үгүйсгэдэг байлаа. "Баярт мэдээ” сударт Есүс өөрийг нь "сайн” гэж тодорхойлохыг зөвшөөрдөггүй байсан тухай өгүүлдэг бол Бурханы шашны судруудад Будда ч мөн адил өөрийг нь өргөж хүндэтгэхээс татгалздаг байсан тухай дурддаг.

Бурханы хийгээд Христийн шашны эрт үеийн бүтээлүүдэд Бурхан багш, Есүсийг магтан дуулсан үг хэллэгүүд байдаг нь нэг их буруутгаад байх юм биш л дээ. Тэд амьд сэрүүн ахуйдаа ч, нөхцсөнийхөө дараа ч шавь нартаа асар их нөлөө үзүүлсэн болохоор тэр нь өргөж хүндэтгэсэн үг хэллэгүүдэд тусгалаа олсон байх ёстой.

Үүнээс ч олон ижил төстэй зүйлсийг дурдаж болох хэдий ч миний хувьд хамгийн гайхалтай санагдсан ганц л зүйлийг энд нэмэхийг хүсч байна. Есүс, Будда хоёр билиг ухааныг1  зааж сургадаг байжээ. Билиг ухаан гэдэг нь хэдийгээр дотроо ёс зүйн сургаалийг багтаадаг боловч үнэн хэрэгтээ түүнээс ч илүү зүйлийг агуулсан хийгээд энэ нь сэрж ухаарах, оршин байхын үндсэн арга замууд юм. Билиг ухаан нь ёс суртахууны төв буюу өөрөөр хэлбэл ёс суртахууны тухай ойлголт, түүний мөрдлөгүүд урган гарах ёстой эхний цэг нь болдог билээ.

Тэр хоёрын сургааль нь тэдний үе төдийгүй аль ч үед хамаарах ухаарал, ахуй оршлын нэгэнт тогтсон хэв маягийг мөхөөж, ертөнцийг өөрчлөх гэсэн билиг ухаан хийгээд энэхүү мөхөөсөн билиг ухааны нөгөө талд хувилж өөрчлөгдөх зам мөрийг заасан байна.

Ийнхүү хоёр багш хүний хамгийн бага явдаг тэрхүү зам мөрийн тухай сургасан юм. Тэдний сургаалиудад зам мөр нь төсөөллийнх мөртлөө номлолынх нь хамгийн үндсэн хэсэг болдог. Бурхан багшийн зам мөр нь Буддын шашинд "хутагтын дөрвөн үнэн” гэж ойлгогддог, эдгээрийн хамгийн сүүлчийн дөрөв дэх үнэн нь "найман салаа зам, мөр” гэдгээр тодорхойлогддог. Есүс ч гэсэн замын мөрийн тухай байнга сургаж ирсэн хийгээд "Үйлст ном”-нд өгүүлснээр Есүсийг үүсгэсэн нилээд эртний сургаалийг чухамдаа "зам мөр” гэдэг байжээ. Ёоханы өгүүлсэн "Баярт мэдээ” сударт Есүсийн тухай ярихдаа дээрх ойлголтыг нэг шат ахиулж түүнийг "зам мөрийн хувилгаан” гэжээ.

Есүс, Будда хоёрын зам мөрийн тухай сургаалиуд гайхалтай адилхан байдаг. Би энд тун төстэй гурван санааг нь өгүүлье. Нэгд, тэр хоёрын сургаальд юмыг үзэж харах шинэ арга, замын тухай сургадаг. Харц, үзэл, гэрлийн тухай хэллэгүүд Есүсийн сургаалийн хамгийн чухал хэсэг болдог. Түүнчлэн, Есүсийн сургаалийн хэлбэрүүд болох цэцэн үгс, хэллэгүүд үзэж, харах шинэ арга замд оруулах зорилготой.

Буддагийн сургааль ч адилхан юм. Түүнийг "гэгээрсэн” гэж тодорхойлдог нь ч шинээр үзэж харах утгыг шууд зааж байгаа юм. Гэгээрсэн гэдэг үгийн утга нь өөрөө хардаг гэсэн үг. Есүс, Будда хоёр хэн хэн нь сонсогчдынхоо танин мэдэхүйг эрс өөрчилж, амьдралыг шинээр хардаг болгоход чиглэсэн байна. Бүхний танил Христийн шашны нэг магтуунд "Би өмнө нь сохор байсан бол одоо харж чаддаг боллоо” хэмээн энэ хоёр шашны аль алинд хамаарах зүйлийн тухай өгүүлдэг юм.

Хоёрт, тэдний сургасан зам мөрийн тухай ойлголтод хувилж өөрчлөгдөхөд сэтгэлзүйн хийгээд оюун санааны үйл явц адилхан арга замтай байна. Бурхан багшийн өгүүлсэн зам мөрд хүмүүний амьдралыг өөрчлөхдөө "олж авах” /зовлонгийн шалтгаан/ болон олж авснаа "өгч явуулах” /зовлонгоос ангижрах зам мөр/ гэсэн ойлголтууд байдаг. Будда шавь нараа амьдралыг олж авах биш өгч явуулах хэлбэрээр харж улмаар өгч явуулах зам мөрд орохыг сургадаг.

Есүсийн хувьд Буддагийн "хутагтын үнэн” шиг системтэй томъёолол байхгүй боловч түүний сургаалийн мөн чанар нь адилхан байна. Өөрийгөө хоосон болгож чадсан хүн өргөгдөн хүндлэгдэх болно, харин өөрийгөө өргөмжилсөн хүн хоосон болно. Өөрийгөө хамгийн сүүлчийн болгосон хүн хамгийн анхных, анхных болгосон хүн сүүлчийн болно. Хүүхэд шиг болно гэдэг өөрийнхөө газарлаг чухлыг орхино гэсэн үг. Шавь нарын зам мөр нь "гатлах” гэдэг ойлголтыг багтаадаг, энэ нь өөрийнхөө оршил ахуйн хуучин замыг орхиж шинэ амьдралд нэвтрэх дотоод үйл явцын бэлгэ тэмдэг болно.

Христийн шашинтнуудын дундаас төрсөн анхны бичгийн хүмүүн болох Поол бичихдээ "Би Христтэй хамт загалмайд хадагдсан тул одоо надад оршин байгаа хүн маань би биш болсон, миний дотор Христ амьдарч байгаа” гэсэн байдаг. Бидний мэдэх Христийн шашны эртний хэлбэрүүдэд хуучин амьдралаасаа хагацах гэдэг ойлголт уг сургаальд амин чухал байр суурьтай ажгуу.

Буддын шашны "өгч явуулах”, Христийн шашны "салах” гэдэг ойлголтууд үйл явцын хувьд ижил юм. Салах гэдэг нь бодит ертөнц болон би гэх үзлээ бүрмөсөн өгч явуулах гэсэн утгатай. Энэ ертөнц бие хүн хийгээд түүний оршин байхын төв гэдэг утгаараа, би, миний гэх сэтгэлийн түгшил алга болох юм. Энэхүү "өгч явуулах” гэдэг нь хуучин замаасаа ангижирч оршин тогтнохын шинэ зам мөрд дахин амилахыг өгүүлж байна. Ийнхүү Буддын шашны "дахин төрөх” гэдэг ойлголт Христийн шашны "гэгээрч ангижрах” гэдэг ойлголттой дүйж байгаа хэрэг.

Гуравт, дотоод хувиралтаас үүдэх энэхүү ёс зүйн үр дагавар нь энэ хоёр шашинд илүү нигүүлсэхүй сэтгэлийг үүсгэх явдал юм. Будда үүнийг "нинж сэтгэлтэн” гэх ба бурхан шашны гэгээнтэн болох бодьсадвагийн үндсэн шинж нь нинж сэтгэл байдаг.

Есүсийн хувьд ч мөн адил. Түүний заасан сургаалиар замнан амьдралд дээр гарах цорын ганц үр дүн нь нигүүлсэхүй гэсэн ганцхан үг байдаг. "Бурхан өөрөө нигүүлсэнгүй учир та нар ч нигүүлсэнгүй байцгаа” гэдэг. Поол нигүүлсэхүй гэдэг үгийг хайр нигүүлсэл гэж илэрхийлсэн байна. Хайр нигүүлсэл нь сэтгэл зүрхний үндсэн үр жимс, оюунлаг өглөгийн хамгийн нандин нь юм. Үнэхээр Христийн шашинтны эцсийн зорилго ч бодьсадва болох явдал гэж хэлж болох тул Поолын өгүүлснээр бид алдар цуугийн нэг түвшинээс Христийн жишигт дөхсөн өөр нэг түвшинд очиж яваа  болно.

Ийнхүү хэл, төсөөлөл нь ялгаатай хэдий ч Будда, Есүс хоёрын сургаалиуд хоорондоо маш адилхан байна. Ялангуяа билгийн тухай сургаальд нь ямар ч ялгаа харагдахгүй байгаа юм. Гэхдээ энэхүү гайхалтай ижил төстэйн тухай тунгааж бодохын өмнө Есүс, Будда хоёрын томоохон ялгааны тухай өгүүлье.

Есүсийн хувьд нийгэм, улс төрийн сонирхол, зорилго харагддаг бол Буддад ийм зүйл байсангүй. Есүсийг судалдаг олон эрдэмтний үздэгээр Есүс нь билиг ухааныг номлогч, амьтныг зовлонгоос ангижруулагч байхын хажуугаар нийгэм, улс төрийн амьдралд оролцдог зөнч байжээ. Тэрээр өөрийн амьдарч байсан үеийн нийгмийн тогтолцоо, төрийн удирдлагатай тэрсэлдэж, нийгмийн байгууллын өөр загварыг санал болгосон байдаг.

Үнэхээр ч Есүсийн хувьд нийгмийн зөнч, нийгмийн эсэргүүцлийн шашинлаг дуу хоолой байсан тул Буддагийнхтай харьцуулахад олон түмэнтэй ажилласан хугацаа нь маш богинохон билээ. Анхны гурван "Баярт мэдээ” сударт өгүүлснээр бол нэг жил, Ёоханы өгүүлсэн "Баярт мэдээ” сударт өгүүлснээр 3-4 жил ном номлосон бол Бурхан багш бараг 50 жил сургаалиа айлдсан байна. Есүс эрт нас барсан нь ч түүний нийгэм, улс төрийн үйл ажиллагаанаас болсон бололтой, тэрээр зөвхөн ном номлогч, зовлонгоос ангижруулагч байсан бол түүнийг цаазаар аваачих шалтгаан гарна гэдэгт би эргэлздэг юм.

Есүс, Будда хоёрын энэхүү ялгаа нь тэдний нийгмийн гаралтай холбоотой байж болно. Бурхан Будда баян тансаг, ноёлогч анги давхрагаас гаралтай бол Есүс нь дарлагдсан тариачдын ангид хамаарна. Өнөөгийн ертөнц дэх Есүс судлалын хамгийн буурьтай эрдэмтэн хэмээн миний тоодог Жоон Доминик Кроссаны тэмдэглэснээр шударга ёсыг хүсэмжлэх нь шударга бус нөхцөлд амьдарч үзсэнтэй холбоотой. Нөгөө нэг байж болох хүчин зүйл нь тэрээр Мосе болон эртний Иерусалимын сонгодог зөнч мэргэдийн уламжлалыг хадгалсан байж болно. Тэдгээр зөнч мэргэд цөм шашин, нийгмийн эсэргүүцлийг Бурханд хамаатуулан дуу хоолойгоо гаргадаг байжээ.

Харин Есүс, Будда хоёрын билгийн тухай сургаалиуд нь яагаад ийм төстэй байна вэ? Яахын аргагүй төстэй зүйл олон тул зарим судлаачид үүнийг тэр хоёр шууд холбоотой байсан гэдгээр ч юм уу, нэг соёлоос нөгөө соёл нь зээлдсэн гэх зэргээр тайлбарладаг. Бурхан багш Есүсээс 500 жилийн өмнө амьдарч байсан тул хэн нь хэнээсээ зээлсэн гэвэл Есүс Буддагаас зээлсэн байж таарна.

Буддын сургаальтан нар нэгдүгээр зууны үед Мисирийн Газар дундын тэнгисийн эрэг дэх Александриа хотод амьдарч байсан гэж эрдэмтэд нотолдог. Зарим эрдэмтэд Есүсийг тэнд очиж байсан байж магадгүй, эсвэл Буддын сургааль жүүд нарын амьдардаг газрууд, тухайлбал Назарет хотоос дөрөвхөн бээрийн зайд орших Галилейн гол хот Сепфорт хүрсэн байж болно гэж үздэг.

Судар номонд огт дурдалгүй өнгөрсөн жилүүд буюу түүхийн тавцанд гарч ирэхээс өмнөх хэдэн арван жилд Есүс Энэтхэгт очсон байж болох тухай таамаглал ч байдаг. Өөрөөр хэлбэл, тэнд байхдаа Есүс Бурханы сургаальтай танилцаж байжээ гэсэн үг.

Гэвч аль ч таамаглал нь магадлал багатай, тэгээд ч онц чухал шаардлагагүй юм. Ижил төстэй байна гэдэг нэг нь нөгөөгөөсөө зээлсэн гэсэн үг хараахан биш. Учир нь тэд тусгайлсан дүрслэл хийгээд хэлний түвшинд төстэй биш, бүтцийн хувьд л ижилхэн билээ.

Уиллъям Жэймс энэ зууны эхээр бичсэн өөрийн сонгодог бүтээл болох "Шашны үйлийн олон шинж” зохиолдоо дэвшүүлсэн хүний нөхцөл хийгээд шашны шийдлийн талаарх анагаахын загвартаа ерөнхий, үндсэн бүтцийг олж харах аргыг тодорхойлсон байдаг. Есүс, Будда хоёр хүний эгэл жирийн байдлын талаар ижилхэн оношилгоо тавьж, тэр нь юмыг олж хардаггүй сохор байдаг, санаа сэтгэл зовдог, ямар нэгэн юмыг баримталдаг, өөрийнхөө талаар хэт санаа тавьдаг тул хэн хэн нь үүнд "олж харах”, "тавьж явуулах”, "салах” гэсэн эмчилгээ бичиж өгчээ.

Миний хувьд үндсэн бүтцийн энэхүү ижил төстэй байдлын хамгийн дөхөмтэй тайлбар нь соёлын зээлдэлт ч биш, ер нь шашны үйл ойролцоо байдагтай холбоотой болов уу. Есүс, Будда хоёр "ариун гэгээн” хувилгааны дүрд шилжин орж байсан билээ.

Эрт үеийн Бурханы хийгээд Христийн шашин судлаачдын үздэгээр Будда өөрөө Бурхан гэдэг ойлголтыг няцаадаг байсан бол Есүсийн хувьд энэ бол хамгийн чухал ач холбогдолтой байж. Харин сүүлийн үеийн судлаачдын үзэж байгаагаар Буддагийн няцааж байсан зүйл бол хувь хүмүүнлэг Бурхан буюу, сансар хорвоогоос ангид нэгэн эгэл бус Бурханы тухай ойлголт аж.

Түүнээс гадна ариун гэгээн Бурхадын Бурхан гэдэг тусдаа нэг ойлголт байдаг, тэр нь төрөөгүй, бий болоогүй, ялгах тэмдэггүй, хэлбэргүй хийгээд одоо яг энд байгаа болон энд байгаагаас ч дээд бүхний эх сурвалж бөлгөө. Энэ утгаараа "ариун гэгээн” гэдэг ойлголт Бурханы сургаальд голлох байр суурьтай гэж хэлж болох юм.

Түүнтэй нэгэн адилаар Жүүдийн болон Христийн дотоод ухаанд Бурханы тухай хэтэдсэн, эгэл бус гэдэг ойлголтыг няцааж харин Бурхадын тэргүүн гэдэг талаас нь тайлбарласан байна. Доол Тиллихийн өгүүлснээр Бурхан буюу Бурхадын тэргүүн нь Бурханаас хэтийдсэн, Бурханы талаарх бүх хүнчилсэн ойлголтын чанад хязгаарт хүрсэн ариун бодит байдал юм.

Бурханы тэргүүн буюу Бурханаас хэтийдсэн Бурхан гэдгээр би "ариун гэгээн” гэдгийг хэлж байгаа юм. Уиллъям Жэймсын өгүүлснээр ариун гэгээн байна гэдэг хөөр бахдалын мэдрэмж төдийгүй танин мэдэхүйг багтаасан ойлголт болой. Тийм болсны дараа хүний ертөнцийг харах байдал нь өөрчлөгдөж урьд нь мэдээгүй байсан зүйлээ олж мэддэг. Тэрхүү шинээр мэддэг зүйл нь юм бүхний жинхэнэ мөн чанар болох хийгээд бидний жирийн хардаг, мэддэг зүйлс хажууд нь түнэр харанхуйтай адил болдог аж.

Миний бодлоор Есүс, Бурхан багш хоёр хэн хэн нь иймэрхүү маягийн гэгээрэлд хүрсэн болов уу. Юмыг ийнхүү шинээр хардаг болсноор тэдний зам мөрийн тухай билгийн сургааль  бий болж, тэр зам мөр нь бидний амьдралыг ойлгох ердийн ойлголт, түүнээс өөрөөр ойлгох ойлголт, нэг ойлголтоос нөгөөд хүргэх арга замыг өгүүлжээ. Тэгэхээр билгийн тухай сургаалийн ижил төстэй байгаа нь соёлын хувьд нэг нь нөгөөгөөсөө зээлсэн хэрэг биш, харин шашны ижил төстэй үйл үйлдэж байснаас үүдэлтэй байна.

Бурхан багш, Есүс хоёрын хооронд ижил төстэй зүйлс гайхалтай олон байдаг нь Христийн болон Бурханы шашин адилхан гэх ч  юм уу эсвэл бараг төстэй гэсэн үг хараахан биш юм. Шашныг "хэл, соёлын уламжлал” хэмээн ерөнхийлөн томъёолдог орчин үеийн судлаачдын тодорхойлолтыг би хүлээн зөвшөөрдөг. Аль ч шашин дотроос нь үүсч бий болсон соёлын нөлөөнд гүнзгий автдагаар барахгүй өөрийн гэсэн хэл, дүрслэл, домог, түүх, ёс заншил, зан үйлтэй тусдаа соёлыг бий болгодог байна. Тэгэхээр Бурханы хийгээд Христийн шашин нь дотроо агуулсан хэл, соёлын уламжлалаараа огт өөр болж таарах юм.

Гэсэн хэдий ч шашны хэл, соёлын ойлголтын талыг баримтлаад ч гэсэн эдгээр уламжлал хийгээд үйл явдлууд хоорондоо ихээхэн холбоотой байгаа нь илэрхий харагддаг.

Аль аль шашин нь ариун гэгээн үйлийн хариу, тэр үйлийн зууч болохынхоо хувьд л хэл, соёлын уламжлал гэж ойлгогддог. Тэгэхээр Бурханы хийгээд Христийн шашны аль аль нь, чухамдаа эдгээр шашныг үндэслэсэн Есүс, Христ хоёрын ариун гэгээний үйлээс гаралтай гэдгээрээ ялгаатай болж байна.

Энэхүү товхимолд ижил төст хэллэгүүдийг сонгож оруулахдаа хоёр шашны ижил төстэй байдлыг судлаачдын түвшинд харуулах оролдлого хийх зорилго тавьсангүй. Үүнээс ч олон жишээ оруулж, аль түвшинд аль нь адилхан, аль нь адил бус гэдгийг шүүн тунгаах хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ энэхүү товхимлын зорилго нь шүүн тунгааж, эргэцүүлэн бодуулахад чиглэгдсэн юм. Ижил төст хэллэг бүрт уншигчид юу нь төстэй, юугаараа ялгаатай зэргийг тунгаан бодож үзвэл ихээхэн хэрэгтэй байж болох юм. Зарим тохиолдолд ижил төст хэллэгийг харьцуулж байтал огт шинэ санаа урган гарах нь ч бий, ер нь эдгээр хэллэгүүд бие биенийгээ тодотгож өгсөн байгаа.

Ижил төст хэллэгүүд өөр нэг чухал үүрэг гүйцэтгэх зорилготой. Христийн шашинтны хувьд Христийн шашин нь цорын ганц зам мөр, цорын ганц үнэн шашин гэж бодох цаг надад байсан. Би хүүхэд ахуй цагаасаа өвлөж авсан тэр итгэлийнхээ л нэгэн хэсэг болж байгаа хэрэг. Харин дараа нь миний энэхүү итгэл аажмаар ганхаж, бүх шашныг хүний оюун ухааны бүтээл гэдэг утгаар нь харах цаг ирсэн юм. Христийн шашин цорын ганц зөв гэж үздэг миний итгэл сарнин алга болсон нь шашны тухай эргэлзэж эхэлсэнтэй холбоотой.

Сүүл сүүлдээ би шашны талаар олон ургальч үзлийг баримтлах болж, дэлхийн гол гол шашны номлолтой танилцан, янз бүрийн соёлын шашны зан үйлийг судлаад иртэл буцаад нөгөөх хуучин итгэлдээ орж байгаагаа анзаарсан юм. Шашнуудын ижил төстэй байдал, ялангуяа номлолын түвшинд нэг их олон биш ч зам мөрийн талаарх сургааль, зан үйлийн түвшинд ойролцоо байгаа нь энэ талаар нилээд нухацтай авч үзэх зүйл байгааг илтгэж байгаа болно.

Товчхон хэлбэл, Есүс хийгээд Буддагийн бэлгэ билгийн тухай сургаалийн ижил төст хэллэгүүдийг уншиж үзсэнээр аль алинд нь итгэх итгэл нэмэгдэх учиртай. Шашны олон ургальч үзэл шашинд үл итгэх үзлийг төрүүлдэггүй, харин ч "энд миний үл ойшоож болохгүй ямар нэгэн юм байна” гэж бодож сэхээрэхийн үндэс суурийг бий болгодог билээ.

Ингээд та бүхнийг гэгээрсэн бэлгэ билгийн тухай, гэгээрсэн хоёр номлогчийн ижил төстэй хэллэгүүдийг уншиж, сэтгэл оюундаа тунгааж үзэхийг урьж байна. Тэр хоёрын номлож буй сургааль санаа сэтгэлээ зовоон аливаа юманд баригдахаас ангижирч, нигүүлсэнгүй шинэ амьдралд хувилж төрөх зам мөр билээ.

Зохиогч Марк Борг

Үргэлжлэл бий...

[www.T1771Music.Ucoz.Net]



Category: Танин мэдэхүй | Views: 1016 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024