Танин мэдэхүй:
Дуу хөгжим, цахим ертөнц ажлыг илүү сонирхолтой болгодог
Нэг дор хэд хэдэн ажлыг хийж амжуулвал ажлын чанарт муугаар нөлөөлөх
талтай. Гэхдээ дэндүү завгүй, ачаалалтай ажиллавал бас эерэг үзүүлэлтүүд
гардаг аж. АНУ-ын Охайогийн их сургуулийн эрдэмтэн судлаач Чень Ван
шалгалтдаа бэлдэж байсан 19 оюутан дээр туршилт явуулсан байна. Тэд
хичээл номдоо шамдахын сацуу хөгжим сонсч, найзуудтайгаа цахим
шуудангаар харилцаж байжээ.
Дуу хөгжим сонсч, интернэтээр
бусадтай харилцах явдал 34 хүртэлх насныханд түгээмэл байдгийг өөр нэг
судалгаа харуулав. Дээрх туршилтад хамрагдсан оюутнууд нэг сарын
хугацаанд өдөрт гурван удаа тухайн мөчид яг юу хийж байгаа талаараа
мэдээлэх ёстой болжээ. Мөн тэд яагаад тэр зүйлийг хийж байсан, сэдэл нь
юу байв гэдгийгээ өгүүлэх учиртай байсан аж.
Ингэснээр эрдэмтэд
оюутнуудад ямар хэрэгцээ, шаардлагууд ханамж өгч байсныг мэдэхийг
оролджээ. Тэгтэл хөгжим сонсч, бусадтай захидлаар харилцах зуршил нь
тэдний сэтгэл санааны байдлыг тогтвортой байлгаж байсан нь тодорхой
болов. Мөн энэ зуршлууд нь ажлын бүтээмжид нь эерэг нөлөө үзүүлсэнгүй.
Зүгээр л тухайн оюутан хийж байгаа зүйлдээ түүртэлгүй, бас уйдахгүй
байсан гэнэ.
www.T1771.Tk