Танин мэдэхүй::
Хамгийн гоё болон уур хүрмээр ажлуудыг жагсаажээ
Хүмүүс секс хийж, согтууруулах ундаа уухыг хамгийн ихээр хүсдэг аж.
Харин эмчилгээ хийлгэж, сав суулга угаахыг үзэн яддаг гэнэ. Үүнийг
сэтгэл судлаачдын хийсэн хамгийн сүүлчийн судалгаа харуулав.
Тэд
хамгийн гоё болон муухай ажлуудын жагсаалтыг гаргасан байна. Шинэ
Зеландын Кентербери их сургуулийн эрдэмтэн Карстен Гриммын тэргүүлсэн
мэргэжилтнүүд санал асуулгыг мессежээр явуулсан гэнэ.
Асуулгад
оролцогчид өдөрт гурван удаа хариулт өгөх хэрэгтэй байсан юм. Тэд өдрийн
туршид юу хийж, юу мэдэрч байснаа өгүүлэх ёстой байв. Үүний дүнд сэтгэл
судлаачид хамгийн тааламжтай болон дургүй хүрмээр ажлуудыг жагсаажээ.
Хамгийн тааламжтай 10 үйлдэл:1. Секс
2. Согтууруулах ундаа уух
3. Бусдад туслалцаа үзүүлэх
4. Шашны зан үйл
5. Хүүхдийн асаргаа
6. Хөгжим сонсох
7. Хүмүүстэй харьцах
8. Хобби
9. Шоппинг
10. Тоглоом наадгай
Хамгийн дургүй хүрэм 10 үйлдэл: 1. Эмчилгээ
2. Facebook
3. Гэрийн цэвэрлэгээ
4. Сурлага
5. Шалгалт, шүүлэг
6. Лекц
7. Мөнгө олох
8. Нүүдэл суудал
9. Компьютер дээр ажиллах
10. Сав суулга угаах
Эх сурвалж www.T1771.Tk