Танин мэдэхүй::
Муухай бичигтэй эмч сануулга авчээ
Литва улсын нэгэн эмч өвчтөний үзлэгийн дэвтэр дээр гаргац муутай бичсэн
тул удирдлагаасаа анхааруулга авсан байна. Түүнд үзүүлсэн нэгэн өвчтөн
эмчийн бичвэр гаргацгүй байна гэсэн гомдлыг Эрүүл мэндийн яамандаа
гаргаад зогсолгүй тус улсын Ерөнхийлөгч Дала Грибаускайтед уламжилсан
тул эмчид сануулга өгсөн аж. Клайпеда хотын усан цэргийн нэгдсэн
эмнэлгийн үйлчлүүлэгч 86 настай Пятрас Йонушас эмчийн бичиг гаргацгүй
байгааг гомдоллосон байна. Тэрбээр эмчийг өөрийнх нь ходоодны байдлын
талаарх дүгнэлтээ гаргац муутай бичсэн хэмээн өгүүлэв.
Өвчтөн
өвгөний өгүүлснээр бол эмч эмэгтэй дүгнэлтээ яарч бичсэн тул тун
гаргацгүй болсон гэнэ. Далайн усан цэргүүдийн үзүүлж эмчлүүлдэг
эмнэлгийн үйлчлүүлэгч өвгөн тэр үеэр эмчийн үүдэнд ямар нэгэн дараалал
байгаагүй учраас маш тайвнаар бичих боломж байсныг дурджээ.
Клайпеда
хотод ийм хэрэг явдал гарсан учраас эмч нарын үзлэг хийдэг өрөөнүүдэд
хяналтын компьютер байршуулахаар шийдвэрлэв. Ингэснээр эмч мэргэжилтнүүд
жор бичих юм уу гараараа эрүүл мэндийн дүгнэлт сараачих хэрэггүй болж
байгаа юм. Харин анхааруулга авсан эмч бүсгүй хэтэрхий их ажилтай байсан
тул яарч сандраад дүгнэлтийг гаргацгүй бичсэнээ онцолжээ. Өдгөө дэлхий
даяар хүн амын эрүүл мэндийн манаанд зогсч байгаа эмч нар тун гаргацгүй
бичдэгээрээ зартай билээ.
www.T1771.Tk