Танин мэдэхүй::
Тамхи тайвшруулдаг гэдэг худал
Сэтгэл санааны тогтворгүй байдалд орж, бухимдсан хүнийг тамхи
тайвшруулах увдистай гэж үздэг байлаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ нь
тийм биш аж. Харин ч эсрэгээрээ энэ хорт зуршлаасаа татгалзвал хямралын
хэмжээ буурдаг гэнэ. Оксфордын их сургууль болон Лондон хотын Хатан
хааны нэрэмжит коллежийн эрдэмтэд тамхичин 500 хүний түгшүүртэй байдалд
судалгаа хийжээ.
Судлаачид тэр хүмүүсийг тамхи татаж байхад,
тамхиа хаяхыг оролдсоны дараа сэтгэл санааны байдлыг нь тогтоож байсан
юм. Эхэндээ таван хүн тутмын нэг нь тамхи стрессээс ангижрахад тусладаг
хэмээн өгүүлж байв. Өмнө нь хийсэн санал асуулгаар хоёр хүн тутмын нэг
нь ийм бодолтой байдаг нь тогтоогдсон билээ.
Сайн дурынхан
тамхины хамаарлаас ангижрах эмчилгээ хийлгэхээр болжээ. Зургаан сар
өнгөрсний дараа 491 хүний 68 нь тамхинаас татгалзсан хэвээр байсан аж.
Гэтэл тэдний түгшүүртэй байдлын хэмжээ мэдэгдэхүйц буурсан байлаа. Харин
тамхиа хаяж чадаагүй хүмүүс хямралд улам ихээр автсан байсан гэнэ.
Тэгэхээр никотин гэдэг бодис тайвшралыг олгодоггүй гэсэн дүгнэлтэд
эрдэмтэд хүрэв. Энэ яриа тамхинаас татгалзахыг зорьж байгаа хүмүүс
харамслын өвчинтэй тулгардагтай холбоотойгоор гарсан байж магадгүй.
Тамхи татаж буй хүн энэ бодлоо хаядаг аж. Харин тамхи өдөр тутмын
сэтгэлийн хямралыг үгүй хийдэггүй байна