Танин мэдэхүй::
Тоглоомын донтой хүүгээ аав нь ”алуурчинд” захиалжээ
Хятад
улсын нэгэн иргэн хүү нь бүх цагаа интернэт тоглоомд зориулж буйд
залхаад түүний баатрыг нь алуулахын тулд кибер алуурчдыг хөлсөлж авсан
байна. 23 настай Сяо Фэн программистын ажлаа хаясан бөгөөд компьютер
тоглоомын донтон болсон аж. Тиймээс аав нь хэрэв түүний аватарыг байнга
алж, устгаж байвал хүү нь тоглохоо болино гэж таамаглав. Аав нь
хүүгээсээ илүү чадварлаг тоглодог хүмүүсийг олсон аж. Гэвч эцгийнх нь
төлөвлөгөө бүтэлгүйтсэн байна. Баатар нь удаа дараа алуулсан ч залуу
тоглоом тоглохоо болиогүй гэнэ.
Саяхны явуулсан судалгаагаар
хятадууд өөрсдийн чөлөөт цагийн 44 хувийг интернэт орчинд өнгөрүүлдэг нь
тодорхой болжээ. Солонгосчууд чөлөөт цагийнхаа 40 хувийг, япончууд 38
хувийг нь интернэтэд орж үрдэг байна. Албан ёсны дүн мэдээгээр бол
Хятадын интернэт хэрэглэгч залуучуудын 15 орчим хувь нь буюу 34 сая хүн
интернэт хамааралд орсон аж. Энэ донтолтыг солиорол гэх үү, аль эсвэл
сэтгэцийн өөрчлөлт гэж нэрлэх үү гэдгээ тус улсын засаг захиргаа шийдэж
чадахгүй байгаа юм. Интернэтийн хамааралд орсон хувь хүмүүс нийгмийн
харилцааг хүндрүүлдэг гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа