Технологи::
"iPhone 6” бүтэн эргэсэн дэлгэцтэй болно
Ухаалаг гар
утас улам бүр төгс хэрэглээнд дөхсөөр. Уг зах зээлийг ноёлогч "Apple”
корпораци ирэх жил хэрэглэгчдийнхээ гарт "iPhone 6”-г атгуулах нь ээ.
Энэ онд хоёр ч цувралаа гаргаж, нийтийн хүртээл болгосон тус корпораци
дараачийн загвартаа онцгой ач холбогдол өгч, хэвшмэл ойлголтоос
ангижирах аж.
"Apple”
корпораци "iPhone 6” загвараа бүтэн эргэсэн буюу тойрсон мэдрэгч бүхий
дэлгэцтэй технологийн цоо шинэ дэвшилтэт байхаар тооцоолжээ.
"Wraparound” технологитой гэгдэх тус загварын дизайнерыг Искандер
Утабайв зохион бүтээсэн нь корпорацийн удирдлагуудаас онцгой дэмжлэг
авсан байна.
Бүтэн
эргэсэн дэлгэц нь виртуаль удирдлагатай байх бөгөөд өнөөгийн "Android”
мэдрэгчтэй харьцуулахад хамаагүй уян хатан, физик орон зайн мэдрэмж нь
нарийн зохион байгуулалттай байхаар тооцоологджээ. "iPhone 6”-гийн
дэлгэцийн аль ч тал нь ажиллах талбар болох нөхцөлтэй байх нь ямар ч
орчинд гар утсаа ашиглахад тохиромжтой байхаар хийгдсэн байна.