/ухаарахуй өгүүллэг/
Тусламж
Эрт цагт нэгэн эр холын хол нутагт үргэлж асч байдаг ариун гал байдаг
тухай сонсчээ. Тэрээр "Энэ галыг олж авбал миний амьдрал аз жаргалтай
болж , хүмүүс ч намайг хайрлана.” гэж бодоод галыг олж авахаар шийдэн
сийрэг муу овоохойгоо хаян холын холын аянд гарч гэнэ. Залуу хүнд хэцүү
замыг арай ядан туулж явсны эцэст арийн галыг олж , өчүүхэн жижигхэнийг
авсан ч ухаангүй баярлаж гэнэ. тэгээд гэртээ буцахаар явж байтал замд нь
осгож үхэх шахсан нэгэн эр тааралдав гэнэ. Түүнд хоол хүнс , гал юу ч
байсангүй. Залуу хэт үнэтэй олж авсан галаасаа тэр хүнд өгөхөд
харамсалтай санагдсан ч өрөвч сэтгэл нь дийлж , галынхаа ихэнх хэсгийг
өнөөх осгож зхэх шахсан хүнд өгч цааш явж гэнэ.
Удаан аяллын төгсгөл ойртож залууг гэртээ дөхөж ирэх үед нь гэнэт
аймшигтай салхи гарч , аянгат аадар буув. Ариун галаа хамгаалахыг
хичээсэн ч ширүүн бороонд аргагүй дийлдэж , гал нь унтарчээ. Буцаж ариун
галд хүрэх хол газрыг туулах хүч түүнд үнэхээр дутсан тул золгүй хувь
заяандаа гутран уйлан суулаа. Энэ үед хэдхэн бээрийн зайтай газраас
гэрэл тусч харагдахуйд , түүний замд таарсан өнөөх хөлдөж үхэх шахсан
хүн ариун галыг барьсаар ирж яваа нь харагджээ.
Залуугийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.