+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 30
Guests: 30
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 24 » Уран зохиол:: Италийн нэрт зохиолч Альберто Моравиа. Бодрол
10:51 PM
Уран зохиол:: Италийн нэрт зохиолч Альберто Моравиа. Бодрол

Уран зохиол::


Италийн нэрт зохиолч Альберто Моравиа. Бодрол
”ЁС СУРТАХУУНГҮЙ ӨГҮҮЛЛЭГҮҮД” ТҮҮВЭР ЗОХИОЛООС

Тэр эмэгтэйн тухайд гэвэл…
Тэр бүсгүйд бурханаас царай зүс харамгүй заяажээ. Тэгсэн атлаа тэр сайхан царайтай нь хосломгүй ухааныг ч давхар хайрласан гэж болно. Тийм ээ, тэр бол үнэн.  Түүний зан ааль эгээ л Персийн эрх муужгай шиг арга заль, наалинхай чанараар дүүрэн аж...

Түүнийг энэ мэтээр зөндөө дүрсэлж болох авч энэхүү түүх түүний гадаад байдлыг бишрэн дүрслэхдээ бус, харин бодит амьдралд чухам юу тохиолдсоныг өгүүлэх болно. Дээр хэлсэнчлэн гадаад үзэмжний хувьд үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн… Турьхан, гуалиг, дунд зэргийн нуруу, урт хар үс, тун сайхан нүд, мөн хэн нэгний тэсвэрийг алдуулах шулуухан янаг харц гээд л… Гэхдээ энэ тухай бид хожуу өгүүлэх болно.

Тэрээр нас залуу, тиймээс ч ямагт эрч хүчтэй агаад эргэн тойрноо болж буй амьдралдаа ягхийсэн байр суурь эзэлчихийг хүсдэг. Тэгснийхээ үр дүнд ч тэр амьдралаас эд баялгаас өгсүүлээд хүсч байсан олон зүйлээ авч чадсан. Гагцхүү одоо түүнд боловсрол дулимаг байх шиг санагдав.  Угтаа түүнд эдийн засгийн салбарт дээд мэргэжил эзэмшсэнийг нь гэрчлэх диплом буй ч ганц үүгээр өөртөө итгэлтэй амьдрах баталгаа муу учир тэрээр хүн бүхний сонирхох болсон чиглэлээр ахин суралцах болжээ…
 
Ангидаа анх удаа орж ирэхдээ тэнд буй хүмүүсийг анхааралтай ажиглаад хэзээний л аз нь түшдэгээрээ түшсэнийг мэдрэв. Учир нь тэнд ирсэн хориод хүний дөнгөж дөрөвний нэг хэсэг нь  эмэгтэйчүүд байх аж.. Бүгд л ойролцоо насны  залуу, бас тодорхой хэмжээний боловсролтой, амьдралд хэдийнэ байр сууриа олсон шинжтэй байх агаад хотынхоо хүн амын дотор нэлээд нөлөөтэй гэдэг нь ил.

-Ямар ч олон эрчүүд вэ?… Ямар сайхан юм бэ гэж түүний зүрх булгилна.
 Үнэндээ тэр тийм ч сээтэгнүүр бүсгүй биш л дээ. Гагцхүү түүний араас эрчүүд хуйлран гүйж байхад тэр их дуртай. Учир нь тэд янз бүрийн авъяастай хүмүүс байдаг. Тэгээд ч бүхний анхаарлын төвд байх нь түүний ганц хүслэн бөгөөд тэр ч ингэж чаддаг байлаа. Олон хүн тэр бүсгүйг төрөлхийн удирдах, тэргүүлэх авьъяастай, өөрөөр хэлбэл бусдын санаа бодолд айхтар нөлөөлж, өөрийн зөвийг тулгаж чаддаг гэж нотлох агаад харин энд буй хүмүүс энэ тухай  хараахан таамаглаж амжаагүй байв.

Тэрээр орж ирэн хоосон ширээний ард суугаад түр зуур бодлогошров. Чухам энэ мөчөөс л түүний, биш ээ тэдний явдал эхэлсэн юм.

Тэр эрийн тухайд гэвэл….
Тэр дандаа хичээлдээ хоцорч ирнэ. Энэ нь ямарваа нэг ажил төрөлтэй байснаас бус тэр зүгээр л цагтаа ирж заншаагүй ажээ. Түүнд юу тохиолдсоныг бүү мэд. Унтмаар санагдах ч юм уу, эсвэл машин нь ч эвдэрсэн ч юм уу, бүр эсвэл ажил руугаа ороод гарах хэрэгтэй болсон уу, ямартаа ч тогтсон хугацаандаа ирэхэд түүнд түмэн шалтгаан гардаг байлаа. Түүний тухай өөр юу хэлж болох вэ гэвэл… Аа тийм, тэр бол өндөр нуруутай, жаахан махлагдуу, үнэндээ ч гуч шүргэж яваа эрчүүд бүгд л махладаг шүү дээ. Анх харсан хүнд тэр их л тайван, бүр даруу ч гэмээр авч үнэн хэрэгтээ энэ нь ташаа бодол. Түүний нүд нь бүр онцлог. Цэв цэнхэр нүд нь хүүхдийн ч гэмээр гэнэн мөртлөө бас хажуугаар нь ямар нэг уйтгар гунигаар дүүрэн.  Ер нь яг таг тодорхойлоход хэцүү…

Тэр ангидаа бараг гэрлийн хурдтай орж ирээд уучлал гуйж буй бололтой амандаа нэг зүйл бувтнаснаа  бүсгүйн дэргэд сууж болох зөвшөөрөл авах шиг болж хариу ч хэлж амжаагүй байхад нь шууд л суучихав. Ингээд л анхны ер бусын үзэгдэл болов. Түүний бага зэрэг бүдүүлэг зан нь эмэгтэйн сонирхлыг татах шиг санагдана. Дараа дараагийн үйл явдлууд цаанаасаа л өрнөөд ирэв.
-Людовик, чи одоо хаашаа явах вэ? Намайг хүргээд өгчихгүй юу?
-Яриа юу байхав. Чи харин хааш очих вэ? Би хүргээд өгье……
-За, ингээд миний амьдардаг газар ирлээ. Манайд орж аяга кофе уугаад гараач.  
-Надад цаг бага байгаа ч гэсэн чиний саналаас татгалзах надад хэцүү байна гэх мэтчилэн. 

Тэд кофе ууж, өөрсдөдөө тохиолдсон адал явдал, сонирхолтой явдлын талаар, бас танил хүмүүс, хичээл ном,  цаашлаад багш нарын заах арга, бүр дэлхийн шинэ сонин гээд боломжтой бүх л зүйлийг хамж шимэн ярилцацгаана... Энэ мэтээр хоёр долоо хоног өнгөрлөө. Эхлээд кофе уух санал тависны дараа нь хэдий завгүй ч түүнд тусгайлан зориулж чанасан энэ ундаанаас татгалзахын аргагүй байдалд орох гээд л жирийн л найзуудын хооронд болдог үйл явдал шиг байлаа. Гагцхүү эр, эм улсуудын хооронд жирийн найзын холбоо байна гэдэг худлаа байдаг.  Байгаль дэлхий ч тэгж зохицуулсан билээ.

Ингээд л нэгэн өдөр бүсгүй нь жигтэй яриа өдөв.
-Чи надад их таалагдаж байна. Гэхдээ яг юу нь юм, бүү мэд. Чамтай яриад л суумаар байдаг. Би чиний тухай ойр ойрхон боддог болсон шиг санагдах юм. Миний хувьд их л ер бусын зүйл болж байна. Гэхдээ би ингэж болохгүй л дээ, болдогсон бол гээд тэрээр харцаа доошлуулж хүндхэн санаа алдаад ямар нэг хэцүү дурсамж нь сэргэв үү гэлтэй байснаа гэнэт нүдэнд нь оч үсрэх шиг гялалзаж эхлэв.
-Болдсогсон бол юу гэж? Бүсгүй минь хэлэх гэснээ гүйцээ л дээ.  Би хүний бодлыг уншиж сураагүй л дээ. Ингээд ч дэмий гэж боддог. Чи үнэндээ юу хэлэх гэсэн юм бэ дээ?
-Би богинохон  хугацаанд тун ихийг бүтээх ёстой. Надад хугацаа хүрэхгүй байх вий гэхээс их айдаг. Тэгвэл би өөрийгөө насан туршдаа зүхэх болно.
-Жулия, чи юу ярина вэ? Би ер нь ойлгохгүй л байна шүү. Юун оньсого шиг зүйл яриад байнаа? Чиний нүд чинь яагаад ингэж сонин хараад байна? Нээрээ тийм байна шүү, нэг л зүйлтэй адилхан харагдаад байсан юм. Би яагаад шууд анзаарсангүй вэ гээд хэлэх үгээ олж ядан түгдчив.
-Чи надаас айхгүй байна уу? Миний үнэнийг мэдэхээс айхгүй байна уу?  Чи үүнд итгэж байна гэж үү? Хүмүүс гайхамшигт итгэдэггүй юм. Бас тайлбарлаж болдоггүй аливаа үзэгдэл, нүдээрээ үзсэн мөртлөө  ер бусын зүйлд итгэхийг ч хүсдэггүй. Тэдэнд ердөө л тэгж санагдсан байлгүй хэмээн өөрийгөө хуураад өнгөрдөг. Тэд ямар их зүйлд харалган ханддагаа мэддэг ч болоосой. Харин би тэдний олж хараагүй ямар их зүйлийг бодитоор нь хардаг гээч. Ялангуяа чиний нүднээс.  Чиний юу бодож байгааг шууд л нүднээс чинь хараад л мэдэж болно. Хэрхэн худал хэлэх гэж оролдож байгаа чинь нүд чинь бариад л өгнө. Бас үнэнээ хэлэх гэж байгааг ч мэднэ. Заримдаа би дэндүү их зүйл олж хараад байна уу, бас зөгнөөд байна уу гэж надад бодогддог гэж бүсгүй залуугийн нүд рүү нүдээ салгалгүй ширтэн байж өгүүлэв.

Залуу энэ харцанд ховсдуулсан мэт байснаа гэнэт ухаан орж,
-Жулия, миний бодлоор чи өөр ертөнцийн хүн шиг юм. Үнэндээ үүнд итгэхэд бэрх л дээ. Гэхдээ манай амьдралд нөгөө ертөнц гэж байдаг шүү дээ. Энэ нь хүний ухаан санаанд байдаг, эсвэл бодитой ч оршиж байж болох юм. Гэхдээ тэрхүү өөр ертөнцийг харах тавилан хүн болгонд тохирохгүй билээ. Миний зөв үү?
-Нөгөө ертөнцийн гэнэ ээ? Чи үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ? Санаснаа, бодсоноо гүйцэд илэрхийлээч. Эс бөгөөс бидний хооронд үл ойлгогдох үй олон асуудал үлдэх нь байна.
-Миний бодлоор чи бол биеллээ олсон Шулам байх. Чамайг харж байхдаа би чамайг хүрээлэн тойрсон эрчүүд чиний дэргэд хэрхэн биеэ авч явааг хараад үстэй толгой арзайх шиг болдог. Тэд яг л илбэдүүлсэн  юм шиг… Чамаас алхам ч холдож чадахгүй болдог, яг л чиний зарц шиг. Гэхдээ үүнийгээ хэн нь ч мэддэггүй. Чи тэднийг яадаг юм бэ? Чи юугаараа бусдыг ингэж татдаг юм бэ? Чамайг ажаад байхад зөвхөн Шуламд л байж болох хар хүчийг чи эзэмшсэн болохоор би чамайг тэгж нэрлэчихлээ.
-Чи намайг ийм амархан таниьчихлаа гэж үү? Миний гадаад төрх шуламтай огт адилгүй шүү дээ. Чи намайг яаж ингэж гярхай ажиглаж чадав аа? Намайг барьж өгөхүйц ямар зүйл миний гадна төрхөнд байна уу, хэлээч?
-Чи тэрнийгээ анзаараагүй юм уу?
-Чи юугаар нь мэдчихэв ээ? Үгүй ээ, би анзаараагүй. Намайг гаднаас нь хараад хэн ч танихгүй.
-Чиний харц. Чиний харц нэг л биш гэдгийг би хараад л мэдсэн. Анх удаа би ангидаа орж ирээд л бидний хооронд ямар нэг юм болж, бидний амьдралд маш ихээр нөлөөлөх болно гэдгийг би шууд мэдсэн.
-Тэгэхээр би чамайг яачих бол гэдгээс чи үнэхээр айж буй юмшив?
-Үгүй дээ, хонгор минь. Би чамаас огтхон ч айхгүй байна. Би чамаас ямар ч байсан хүчтэй. Тиймээс би зөвхөн өөртөө таалагдсан зүйлийг л хийх болно. Чи миний ухаан санаанд нөлөөлж огт чадахгүй. Би зөвхөн өөрийнхөө эрх ашигт нийцүүлж аливаа зүйлд хандаж сурсан.
-Чи надаас хүчтэй гэнэ ээ? гээд бүсгүй маш муухай чангаар инээхэд залуугийн дотор хүйт оргив. Тэрээр таван хором хиртэй зогсолтгүй хөхрөх нь үнэхээр хар шидийн хүүхэн гэлтэй. Тэр үед залуу шулам ад зэтгэрийн тухай өөрийн үзсэн бүхий л ший киног дотроо санах гэж оролдон хэдийгээр урьд нь итгэдэггүй байсан ч ямартай ч түүний ид шидийн талаар таамагласан нь зөв санагдав.

Тэр хамаг хүчээ шавхан байж,
-Тийм ээ, би чамаас хамаагүй хүчтэй. Түүнээс гадна чи надад удахгүй дурлах болно. Надад олон бүсгүйчүүд дурладаг. Чи хэдий хар шидийн эм байлаа ч үүнийг тойрон гарч чадахгүй. Дэндүү итгэлтэй ярьж буй мэт санагдаж магадгүй ч чи нэгэнт ингэх тавилантай, чамд буцах зам байхгүй, үүнийгээ чи ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж хэллээ.
-Ийм юм гэж байдаг аа. Би урьд нь хэзээ ч ингэж инээж байгаагүй. Миний хэлэхийг сонсч бай. Юу ч болсон байлаа гэсэн харин би чамаас илүү хүчирхэг шүү. Цаг хугацаа өнгөрсний дараа чи өөрөө надад хайртай гэж хэлэх болно. Харин даанч чи эгэл жирийн хүн болохоор надад эгэл хүнтэй холбогдох эрх байхгүй.  Яахав, хэрэв чи хүсээд байвал хэн хэндээ дурлахыг мөрийцөж тэмцэлдсэн ч болох шүү. Ингэснээрээ чи бид хоёрын хэн нэг нь золгүй явдалд өртөж дуусна даа.
-Болж л байна. Тохиролцлоо.

Тэд ингэж хэлсэнээрээ хожмоо хоёул бие биенийхээ хувь заяаг үгүй хийнэ гэдгээ яахин мэдэх билээ…
Өдөр хоног өнгөрсөөр, бүсгүй хичээлдээ тун урам зоригтой эгээ л баяр наадамд явж буй мэтээр сэргэлэн цовоо явдаг боллоо. Тэрээр өмнөө ганцхан зорилго тавьсан агаад орчин тойронд нь болж буй үйл явдал түүний сонирхлыг үл татна…Залуугийн хувьд ч мөн ийм л байлаа. Тэд гаднаа зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэж буй мэтээр харагдавч дотоод сэтгэлд нь юу болж байсныг хэн ч мэдсэнгүй. Тэдний хэн нь ч биедээ найр тавьж сэтгэлээ илчлэн бууж өгөхгүйг хичээнэ.

Залуу уг нь утсаар ярих дургүй нэгэн. Гэвч одоо бүсгүй рүү өдөрт хэд хэдэн удаа утасдаж шал дэмий зүйлийн талаар хэдэн цагаар ч хамаагүй чалчдаг боллоо… Түүний хувьд бүсгүйн дууг нь сонсч, дэргэд нь байгааг мэдрэхийг ихэд хүсдэг болж. Харин бүсгүйн хувьд түүний утасдахыг тэсэн ядан хүлээж, байхгүй хооронд нь утасдчих вий гэснээс гадагшаа дэлгүүр ч гарч чадахаа байжээ. Бас түүндээ зориулж шүлэг бичнэ. Бүр өдөр бүр сэтгэлийнхээ үгийг шингээсэн шинэ шинэ шүлэг, домог, түүх өгүүллэг хүртэл зохиодог болж. Залуугийн сэтгэл гэгэлзэн дэнсэлнэ. Тэрбээр урьд өмнө нь хэн нэг нь түүнд ийм их жаргал амсуулахын чинээ санасангүй явжээ. Тэр улам бүр бүсгүйг бахдан биширсээр байлаа…Бүсгүйн ер бусын байдал, ертөнцийг үзэх үзэл, орчинтойгоо харьцаж буй байдал   түүнийг соронзон мэт татна… Тэгсэн атлаа тэр бүсгүй эгэл даруу, энэ бол хэн бүхэнд байдаггүй зан чанар гэдгийг тэр ойлгожээ…

Энэ мэт болсоор нэг удаа бүсгүй амьдралд нь тэр залуу дэндүү их байр суурь эзлэх болсныг ухаарчээ. Түүнгүйгээр, эсвэл түүнтэй  утсаар ярихгүйгээр ганц ч өдрийг өнгөрөөж чадахаа больсноо мэдрэв. Түүнд хэцүү байв. Ингэснээр тэр өөрийн хувь заяагаа баллаж байгаа билээ. Энэ мэтээр удвал тэр түүнээс холдож ч чадахаа байна гэдгээ мэдэж байв… Энэ бүхнийг тэсвэрлэлгүй нэгэн удаа тэр ухаан алдталаа согтоод залууг ямар ч шалтгаангүй бүхэнд буруутган гэрээсээ хөөж гаргав… Араас нь хамаг мэддэг хараалаа урсгаж, муу муухайгаар хэлэн, түүний бэлэглэж байсан бүх эд зүйлийг хана руу шидэж чадлаараа л хичээлээ. Гэвч энэ бүхэн талаар өнгөрчээ. Тэд бие биенгүйгээр  амьдарч чадахаа хэдийнэ больжээ…

Маргааш өглөө нь залуу түүнд нэгэн сагстай зүйл барьсаар ирэв.
-Жулия, би чамд бэлэг авчирсан. Түүнийг Пэт гэдэг юм. Түүний найз болохыг зөвшөөрөөч гээд тэр сагснаасаа хөөрхөн гэгч нь далматин үүлдрийн гөлөг гаргаж ирлээ. Энэхүү гайхам явдлыг хараад бүсгүй сэтгэлийн хөдөлгөөнөө үнэхээр барьж чадсангүй. Баярласнаасаа болоод шууд л үсэрч очоод гөлгийг тас тэврэн золтой л боомилчихсонгүй.
-Людовик минь, чи минь яаж мэдэв ээ? Ийм юм бас байдаг аа? Би үүнд итгэхгүй байна… гэж үглэнэ.
-Жулия, чи миний нүд рүү хар даа. Юу харагдаж байна?
-Би харж байнаа гээд тэр уйлчихав.
-Би чамд хайртай. Ойлгож байна уу?Хайртай. Чи миний амьдралын хамгийн нандин зүйл. Би чамд хайртай…
-Гэхдээ Людовик, чи надаас хүчтэй гэж хэлж байсан биш бил үү? Чи намайг ялахыг хүсч байсан шүү дээ.
-Бурхан  минь, чи юу ярина вэ? Юун тэмцэлдээн байх билээ дээ. Би чамд хайртай, чи намайг сонс доо.
-Мэдэж байна уу гээд бүсгүй ахиад л уйлав. –Би хувь заяагаа алдчихлаа. Би урьдынх шигээ амьдарч чадахаа больсон. Яагаад гэвэл би ч бас чамд хайртай…

Ингээд тэд хагас жилийн дараа гэрлэв. Бөгжөө солилцох тэр агшинд тэдний царай ямар их аз жаргалаар гийж байсныг хэн ч төсөөлөхгүй. Дэндүү их аз жаргал, гагцхүү энэ нь хэр удаан үргэлжлэх бол? …

Хорвоо дэлхийд төгс төгөлдөр аз жаргал гэж үгүй гэдгийг зохиогч би ухаарсан юм. Би яг ч байхгүй гэж хэлэх гээгүй л дээ, байлаа ч тэр нь мөнхөд үргэжилдэггүй гэвэл онох байх. Амьдрал гэдэг бол тахь л гэсэн үг. Харин тахь бол цагаан төдийгүй бас хар судалтай амьтан шүү дээ.

Гэрлэснээсээ хойш хоёр сарын дараа бүсгүйн дотор үл мэдэг гуниг зовоон тарчлааж эхлэв. Тэрээр хийх ёстой үүрэгт ажлаасаа татгалзсаны хариуд ирж буй шийтгэл гэдгийг сайтар ухаарч байлаа. Тэр үүнийгээ Людовикоос чандлан нууж, дотор нь тэсвэрлэшгүй өвдөж байсан ч түүнд үргэлж сайхан инээмсэглэлээ бэлэглэнэ. Энэхүү дотоод сэтгэлийн өвчин өдөр ирэх тусам даамжирсаар эцэст нь тэсвэр алджээ. Түүний хэрхэн зовохыг хайрт нь бас хараад зовоосой гэж тэр огт хүсэхгүй байлаа. Хорвоод түүнийгээ гунигтай байхыг нь харахаас үхсэн нь дээр санагдаж байлаа.

Намар цаг. Хичнээн сайхан налгар өдөр вэ. Бороо шивэрсэн өглөө манан ч арилж амжаагүй байлаа. Людовик бөх гэгч нь унтана. Бүсгүй босч хувцаслаад машиныхаа түлхүүрийг аваад гадагш гарав. Тэрээр хурдны замаар машиныхаа байдаг чадлаар хурдална. Түүний сэтгэл тэр чигтээ уйлж байлаа. Түүнгүйгээр Людовик нь хэрхэн амьдрах болно гэж бодохоос улам тарчилна... Тэрээр нүдээ зөөлхөн анихад машин нь эрчтэйгээр онхолдож нэг л мэдэхэд  өөрийнхөө "нөгөө” ертөнцөд очсон байлаа.

Өглөө нь залуу бичиг олжээ: "Миний Хайр аа! Би чамдаа зовлон учруулъя гэж хэзээ ч бодож байгаагүй шүү. Би чамайг анх харсан тэр мөчөөс л хязгааргүй ихээр хайрлаж ирсэн. Чи минь миний амьдралын хамгийн нандин чухал хүн юм шүү. Гагцхүү миний сэтгэл, зүрхийг сүйрүүлсэн тэр Гунигийг чамайг олж хараасай гэж би огт хүсээгүй юм. Миний зовохыг чи харах ёсгүй. Энэ зовлон бол надаас илүү хүчтэй ажээ. Би гэртээ харилаа. Хагацъя даа, Хайрт минь. Би мөнхөд чамайгаа дурсах болно” гэсэн байлаа.

Долоо хоногийн дараа найзууд нь сахал нь ургаж, улаан нүдэлсэн Владыг олоход тэр хүний бус дуу авиа гаргаж байжээ. Бас дээр нь  үхсэн нохой… Жилийн дараа тэрбээр мэдрэлийн эмнэлэгт нас барав.

Хувь заяаг мэхэлж болдоггүй аж. Тэд хоорондоо дотоод сэтгэлээрээ хэдий их ялгаатайгаа, бас хэзээ ч хамт байж болохгүйгээ сайн мэдэж байсан атлаа бүх л хуулийг зөрчин сөрөн давахыг оролджээ. Ингэснээрээ гагцхүү тэд бусдын амсч чадаагүй жинхэнэ аз жаргал гэдгийг түр ч атугай мэдэрч чадсан юм.
Орчуулсан Ц.Мөнхтуяа www.T1771.Tk


Category: Уран зохиол | Views: 1227 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024