+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » March » 24 » Уран зохиол:: Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 2-р хэсэг)
12:10 PM
Уран зохиол:: Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 2-р хэсэг)

Уран зохиол:: 
Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 2-р хэсэг)



- Нийгмийн сэтгэл зүйн антироман -

C.Зоригийн гэгээн дурсгалд зориулав

Үргэлжлэл.

ДӨРӨВ. ЭЗЭН
Зуун айлын гэр хороолол дундах нэг давхар шөнийн цэнгээний газрын булангийн нэгэн нууц өрөөнд тавь гаруй насны хоёр өвгөжөөр эр виски хүртэн мөсөөр даруулан шимж, янжуур шившин суусаар даруй хоёр цаг шахам болов. Намхандуу нуруутай, халзан толгойтой бүдүүн эр нь үе үехэн цагаа хяламхийн харна. Тэрбээр хэн нэгнийг хүлээж, цөхөж ядаж байгаа янзтай байлаа. Харин өндөрдүү нуруутай, тас хар өмсгөлтэй хэрнээ був буурал толгойтой, нүдний шилтэй нөгөө эр нь тасралтгүй цавчлах хурц нүдээр шилнийхээ цаанаас сэмхэн ширтэнэ. Халзан толгойт намхан эр хундагатай вискигээ нэгэн амиар татсанаа янжуур сугалан авч имрээд "Цаадахь чинь яагаад сураг ажиггүй болчихов оо? Иймээ, тиймээ юм болчихоогүй л байлтай” хэмээн амандаа гүвтнэв. Нүдний шилт түүний үгийг сонсоогүй мэт чив чимээгүй байснаа "Хашир хүн баараггүй юм хийх гээд л удаад байж магадгүй. Түүнээс биш хий гишгэнэ гэж байхгүй л дээ. Гай газар дороос гэгчээр шальдар бульдар ажил гарчихаад цагийг нь уяад байж магадгүй. Одоо нэг их удахгүй ирнэ биз. Хоол болтол шийр зугаа байна” гээд хоёр хундагандаа дахин хундагалснаа тавагтай мөснөөс хэд хэдийг хавчуураар авч вискитэй хундага руугаа яаралгүйхэн хийлээ. Дөчин градусын часхийсэн виски тэмээний хорголын чинээ мөснүүдийг тэр дор нь хайлуулан бужигнатал уусгахыг халзан толгойт эр гөлрөн харснаа "Тийм ч байлгүй дээ” гэж дуулдах төдий гөвтнөлөө. Энэ хоёр хижээл эрхмийг харсан хэн ч гэсэн тохитой томоотой хүмүүс бие биендээ цаг гарган ажил төрөл ярилцангаа амарч тухалж сууна даа гэж бодохоос биш хэрэг дээрээ Монголын нийгмийн амьдралд далдаас хуруу, гараа дүрэн зохицуулж байдаг "Цагаан харх” нийгэмлэгийн нөлөө бүхий эрхмүүд ээлжит олзоо хуваах гэж адгаж байгааг яахин мэдэх билээ.

   
Хуучин цагийн үед улс төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан энэ хоёр хүн гадны тусгай албад, гудамжны бүлэглэлтэй холбоотой ажилладаг бөгөөд алдагдсан эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө 1990 оны эхээр "Цагаан харх” хэмээгч нууц бүлэглэлийг байгуулсан юм. Анхандаа тэд хэрэг бишидвэл Монголын засгийн эрхийг хүчээр ч болтугай буцааж авна гэж "Цагаан харх” бүлэглэлийнхээ бодлогыг тодорхойлж байсан юм. Нийгмийн гэнэт задрал үүсэн байр суурь нь хүчтэй ганхахад цаг үеийн шаардлагаар ч гэдэг юм уу эсвэл тохироо бүрдсэн болохоор ч гэдэг юм уу зайлшгүй л тэд арга буюу эрх мэдэл, байр суурийн төлөө дугуй, дугуйгаа олж нөхөрлөсөн. Хоёр гурван эрх мэдэлтний үүсгэн байгуулсан "Цагаан харх” бүлэглэл байгуулагдсан өдрөөсөө эхлэн хүрээгээ хүчтэй тэлсэн гэхэд хилсдэхгүй. Гол төлөв хуучны албан тушаалтнуудаас бүрдсэн уг бүлэглэл гол зорилгоо Монголын эдийн засгийн бодлого руу чиглүүлсэн. Тэдэнд УИХ-ын гишүүн болох, яамдын сайд, газрын дарга болох бол сонин биш байсан. Хамгийн гол нь эдийн засаг, мөнгөний бодлогод нь үл үзэгдэгч гараа дүрж байх нь чухал байлаа. Тийм ч болохоор тэд юу ч үгүй гудамжинд гарах болчихвол хүч хэрэглэх тухай төлөвлөж байсан юм. Гэтэл тэднийг даанч дээ гэмээр аз түшсэн. Монголын шинэ Засгийн газрууд анхныхаа өдрөөсөө л эхлэн эдийн засгийнхаа тэр тусмаа мөнгөний бодлогод ямар ч хяналт зохицуулалтгүй хандаж эхэлсэн болохоор газраар нэг цацсан алтыг шуудайлж авах шиг л сул мөнгөнүүд тэдний өвөр түрийд нь орж ирсэн. Тэр сул мөнгийг тэд харин өөрсдийн хүмүүсийн гар дээр бодлоготойгоор зохицуулж эхэлсэн билээ. Ямар ч барьцаа баталгаагүй урсч буй банкны зээлүүд тэдний далд Засгийн газрын дансанд цаг, минут тутамд орж эргээд гарахдаа харин хатуу, чанга, зохион байгуулалттайгаар гарч эхэлсэн юм.
   
Дээр нь бас хараа хяналтгүй өмч хувьчлалууд тэдний сан хөмрөгийг үерийн ус шиг л арвижуулсан. Нэг ёсондоо Монголын эдийн засгийн тодорхой хэсгийг эзэмших, эдийн засгийн бодлогод нь байр сууриа үргэлж хадгалж байх сонирхолтой байсан "Цагаан харх” бүлэглэлийнхэнд эрх мэдлийн төлөө хүч хэрэглэх ямар ч шаардлага үгүй болж, зөвхөн олсон олзоо тасралтгүй өсгөх, эдийн засгийн байр сууриа хэзээ ч алдахгүй байх нь үндсэн зорилго нь болсон юм. Энэ л зорилго дээрээ тулгуурлан тэд Монголд хууль бус арилжаа эрхлэн, улс төр, тусгай албад, цагдаагийн эрхтэн дархтануудын дунд өөрийн хүмүүсээ сэмхнээр шургуулж эхэлсэн билээ. Тийм хүмүүсгүйгээр "Цагаан харх” яагаад ч оршин тогтнохгүй нь тодорхой. "Цагаан харх” тэднээр дамжуулан арьсаа хамгаалж, тэднийг хараа хяналт, хамгаалалтандаа байлган улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо хадгалж байдаг юм. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар тэднийг илрүүлэн нууц сүлжээг нь задлахыг оролдвол тэд хүнд байдалд орох билээ. "Цагаан харх”-ынхны хамгийн болгоомжилдог зүйл нь тэр. Мөн тэдний далд эдийн засгийн эргэлт нь хууль бус наймаа байдаг болохоор яалт ч үгүй тэд Азийн гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбогдсон. Ялангуяа Хятадын гудамжны бүлэглэлүүд тэдний гол түнш байдаг. Дэлхийн цагдаа гэж нэрлэгддэг Америкийг ч донсолгодог Хятадын гудамжны бүлэглэлтэй холбоотой байх нь "Цагаан харх”-д оршин тогтнох нэг үндэс нь болдог юм. Хятадын гудамжны бүлэглэл Монголд хэдий чинээ байр сууриа эзэлнэ төдий чинээ "Цагаан харх” хүчтэй байх нь тодорхой билээ. Өнөөхөндөө Монголын эдийн засгийн тодорхой хувийг эзэлж буй "Цагаан харх” цаашид энэ янзаараа хүрээгээ тэлвэл ойрын хэдхэн жилд л бүх мөнгөний эргэлтийн тал хувийг мэдэлдээ авахаар байгаа.
   
Хэрвээ тэгж чадвал Монгол улс "Цагаан харх”-ынхны мэдэлд орлоо л гэсэн үг. Тэднийг тэгж хүчирхэгжихээс нь өмнө хэн нэгэн нөлөө бүхий хүн засгийн эрхэнд гарчихаад тэдний эсрэг шударгаар ажиллавал тэд хэсэгтээ л эвгүй байдалд орно. Бүрмөсөн устдаггүй юм аа гэхэд одоогийн эрх мэдлээ алдана. Гол нь Монголын төрийн нөлөө бүхий хүмүүсийн хүрээнд хийсэн сүлжээ нь задарна гэсэн үг. Тийм сүлжээг дахин байгуулна гэдэг бол санашгүй хэрэг юм. Одоо бол 1990 он биш. Монголчууд гэнэн, цагаан зангаа багагүй гээсэн. Яснаасаа үндсэрхэг үзэлтэй монголчууд алхам бүрт нь тэдэнд саад хийх нь тодорхой. Хүлээж суугаа мөнөөх хоёр эрд цаг хугацаа чамгүй удаан өнгөрч байв. Тэр хоёр 700 грамм шотланд вискийг бараг ёроолд нь хүртэл уужээ. Барагцаалбал тэд гурван цаг гаруй хүлээжээ. Намхан нуруут халзан эр тэсвэр алдаж байгаа бололтой цаг руугаа хяламхийснээ "Яалт ч үгүй л нэг ажил гарч дээ” гээд буурал толгойт руугаа хариу хүлээсэн янзтайгаар харлаа. Буурал толгойт "Нэг юм болох нь болж. Жаахан хүлээж байгаад болохгүй бол холбоо барих гээд оролдоод үзэхээс” хэмээн амаа даран эвшээлээ. Хуучин цагийн НАХЯ-нд залуу зандан насандаа ажиллаж байгаад дээд газрын шийдвэрээр суга татагдан Монголын улс төрийн томоохон өндөрлөгт хүрч очсон энэ буурал толгойт егзөр эрийг өөрсөдтэй нь нэг зиндаанд сууж ярилцчихаад ачир дээрээ "Цагаан харх”-ын бүх үйл ажиллагааг далдаас удирдаж байдгийг "Цагаан харх”-ынхан тэр чигээрээ мэддэггүй. Тэр ч бүү хэл, үргэлжид л хамт байж үйл ажиллагааг нь гардан зохион байгуулалцдаг хажууд нь сууж буй намхан нуруут, халзан толгойт эр ч огт төсөөлөөгүй билээ.
   
Анх "Цагаан харх”-ыг байгуулахад буурал толгойт эр бусаддаа дотор газрын бололтой нэгэн зальжин байрын өвгөнийг дагуулан ирээд "Манай "Цагаан харх” бүлэглэлийн тэргүүн. Хятадад нөлөө бүхий хүн. Бидний үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Бидэнд байнга тусална” хэмээн танилцуулсан юм. Үнэндээ тэр нь "Цагаан харх”-ын нууц эзэн биш Хятадын бага гарын буруу гарын наймаачин гэдгийг буурал толгойтоос өөр хэн ч мэдэхгүй байсан юм. Буурал толгойт "Цагаан харх”-ыг тэгж анх байгуулчихаад мөнөөх хятадыгаа буцаагаад нутаг руу нь явуулчихсан. Тэгэхдээ Хятадын тусгай албадад өөрийнхөө гарын хүмүүсээр дамжуулан тоглоомон хятад эзнийхээ буруу гарын наймааг илчлэн бариулаад үгүй хийлгэчихсэнийг нь чөтгөр ч анзаараагүй билээ. Түүнээс хойш буурал толгойт бусаддаа далд эзнийхээ бодлого, үйл ажиллагааг дамжуулагч болон харагдаж, үнэн нүүр царайгаа хэзээ ч илрэхгүйгээр нууж чадсан юм. Энэ удаа ч тэрбээр намхан нуруут, халзан толгойт хамт өөрийн төлөөний хүнээр дамжуулан чамгүй их спирт Хятадын хилээр оруулж ирчихээд байгаа бөгөөд гаалийн газарт ажилладаг нөлөө бүхий гишүүнээрээ зуучлуулан ямар ч хал балгүй оруулж ирсэн тэр их спиртээ мөн л өөрийн гарын цагдаагийн нэгэн офицерээр нэр хүнд бүхий компанид заруулчихаад хэдий хэмжээний ашиг унасныг нь тооцож авахаар хүлээж суугаа нь энэ юм. Буурал толгойт, халзан толгойт хоёрыг дахин цаг шахуу хүлээлгэж байж учраат хүн нь үл ялиг инээмсэглэл тодруулан уучлалт гуйсаар орж ирэхэд өнөөх хоёрын нүд илт сэргээд явчихав. Ажил төрөл нь харваас бүтсэн янзтай байх нь тодорхой тул буурал толгойт баярын хундага өргөхөөр дахин нэг шил виски захиалахаар суудлаасаа бослоо.

ТАВ. ТОРГОНЫ ЗАМ
Тагнуулын төв газрын ажилтан ахлах дэслэгч Цацралыг сейфээ лацдаад гарах гэж ширээн дээрх зүйлээ янзалж байхад нь гэнэт утас нь дуугарав. Бичиг цаастай ноцолдоод шөнийн 02 цаг хүртэл харихаа мартан суусан тэрбээр цагаа харснаа "Оройтлоо гээд авгай л утасдаж байх шиг байна. Ажил хийлгэхгүй оройноос хойш утасдаад чих амраасангүй. Энэ хүүхнүүд ер нь яршигтай юм аа. Заримдаа ч авгайгүй байвал дээр юм шиг байна” хэмээн үглэснээ утсаа автал авгайн биш шал өөр жингэнэсэн дуутай эрэгтэй хүн "Цацрал уу? Чи намайг танихгүй байгаа биз дээ? Таних ч албагүй л дээ. Би чамайг өрөөндөө сууж байгааг авгайгаас чинь мэдээд утсыг чинь авлаа. Тэгээд утасдаж байна. Чамд эр хүний хувьд нөхөрсгөөр хэлэхэд дэмий юмны хойноос хөөцөлдөх дэмий л байдаг юм. Урт хэл хүзүү орооно гэдэг үг байдаг даа. Чи галзуу солиотой юм шиг хүний үгэнд ороод шал дэмий зүйл хийх гээгүй биз дээ? Ер нь үнэн байлаа ч гэсэн холхон байх нь л уул нь чамд хэрэгтэй дээ. Залуу хүн элдэв юмтай орооцолдож байснаас авгай, хүүхэдтэйгээ орой үдэш хамтдаа байх нь л дээр байдаг юм даа. Авгай чинь юу ч хийж байгаа юм билээ. Ухаантай хүн юм бол бодоод үзэхгүй юу” гэснээ утсаа тавьчихав. Цацрал хэн, юу ярьсныг ч ойлголгүй хэсэг алмайрч байснаа сэхээ авч опертив жижүүр рүүгээ дотуур утсаар "Сая над руу тав, зургаан минутын өмнө нэг хүн заналхийлж ярилаа. Хаанаас ярьсныг нь мэдэх хэрэгтэй байна. Энэ тухай мэдээлээрэй” хэмээн өгүүлснээ гадуур утсаараа гэр рүүгээ утасдав. Эхнэр нь утасны цаанаас шал нойрмог дуугаар дуугарах агаад "Чи хэнд, юун хүнд миний ажлын утсыг өгсөн юм бэ?” гэж асуухад нь "Юун хүн, юу яриад байгаа юм бэ? Надтай хэн ч яриагүй ш дээ. Манайх руу өнөө орой хэн ч яриагүй. Өөрөө ирэхгүй, тэгээд хүн унтуулахгүй шал балай юм” гэж үглээд залхуутайгаар эвшээлгэх нь сонстов.
   
Цацрал "Би одоохон. Ингээд очлоо. Хүн хаалга үүд тогшвол над руу утасдаарай, нойрмоглож байгаад битгий онгойлгочихоорой” гээд утсаа тавив. Тэгснээ ширээн дээрээ суугаад хэн, юуны тухай ярьсан байж болохов гэж шанаа тулан бодолхийлэв. "Энэ бол ямар ч байсан заналхийлэл л байна. Ойрд би хүнээр заналхийлгэх юу билээ. Зургаа, долоон сард би ажлаасаа чөлөө авсан, найман сарын сүүлээс есөн сарын аравд хүртэл залгуулаад амралтаа авсан. Тэгэхлээр би сүүлийн үед ямар нэгэн хүн амьтны дургүй хүргэх юм хийгээгүй гэсэн үг. Урьд өмний юм байж болох юм. Тэгэхдээ энэ хүн чинь галзуу солиотой хүний үгэнд ороод юу хийх гээд байна гэл үү?” гэх зэргээр элдвийг бодож байснаа юу хэлж байгааг нь саналаа. Дөрөв хоногийн өмнө өөрийгөө улс төрийн төлөө тэмцэгч, шударга иргэн гэж танилцуулсан нэгэн залуу түүнтэй гудамжинд отож байж уулзаад "Төлөөлөгч өө, би танд нэг чухал мэдээлэл өгөх гэсэн юм. Цаана чинь нэгэн нэртэй улс төрчийг хүмүүс мөнгө өгөөд хөлсний алуурчнаар алуулах гэж байна” хэмээн ярьсан билээ. Цацрал тэр үгийг нь огт тоогоогүй хэрнээ дэмий байхаар дээш нь мэдэгдчихье гэж мэдээлэл бэлдсэнээ ямар ч судалгаагүй шал дэмий юм бичиж даргадаа загнуулахаа больё гэж бодоод орхичихсон билээ. Шал дэмий шахуу тэр яриа гудамжинд тав, зургаахан минут болоод л өнгөрсөн. Тэгтэл тэр яриаг чухал зүйл болгон түүнийг хэн нэгэн шөнийн 02 цагт ажил дээрээ байгааг мэдэн заналхийлж утасдаж байдаг. Үүнд ямар нэгэн зүйл байна. Яаж ч байсан түүнтэй уулзсан тэмцэгч гэж өөртөө итгэсэн тэр нэгэн залуу л Цацралыг шөнө ажил дээрээ байгааг хүнээс олж мэдээд утасдана гэдэг түүхэнд байхгүй. Тэгэхлээр үүний цаана хэн нэгэн урт гартан байна даа гэж Цацрал бодлоо.
   
Тэгээд тэр урт гартан түүнийг гэртээ байхгүй байгааг чинь ч, эхнэр чинь ганцаараа байгаа гэдгийг чинь ч мэдэж байна шүү гэдгээ тойруу замаар хэлсэн болж таарч байлаа. Түүнээс биш эхнэртэй нь яриагүй байж тэр заналхийлэгч юу гэж эхнэртэй чинь ярилаа хэмээн барим тавим хэлэхэв дээ. Тодорхой шууд чиглэсэн заналхийлэл хийж байгаа нь тэр юм. Иймэрхүү дам заналхийллийг мэргэжлийнхэн сэтгэлзүйн дайн гэж өгүүлдэг билээ. Цацрал ширээнийхээ нүдэнд байгаа тамхинаасаа авч шившээд тэр урт гартан хэн байж болох талаар толгойгоо гашилгаж гарлаа. Тэгж бодож байхад нь түүнд гурван жилийн өмнө нэгэн нөлөө бүхий туслахаас нь Хятадаас Монгол руу чиглэсэн "Торгоны зам” гэж хууль бус наймааны дардан зам байдаг тухай зарим нөлөө бүхий Хятадын наймаачид ярьдаг тухай өгсөн мэдээ санаанд нь орлоо. Туслахынх нь ярьснаар уг торгон зам гээчийн ар талд эрх баригч, сөрөг хүчний томоохон хүмүүс байдаг бөгөөд тэд хил, гаалийнхныг албан тушаалаараа далайлган хууль бус бараагаа оруулж ирдэг болж таарсан юм. Тэрхүүн торгон замын ард туслахынх нь мэдэж байгаагаар саарал ордонд алба хашдаг нэр бүхий цөөн бус хүн байж таарахаар болсон бөгөөд тэд уг сүлжээгээ, хуйвалдаанаа хадгалж үлдэхийн тулд улс төрийн ямар ч захиалгат аллага хийхээс сийхгүй нь тодорхой гэсэн юм.
   
Цацрал туслахынхаа мэдээллийн араас явж үзсэн. Тэглээ гээд түүнд ямар ч үр дүн, ашиг олдоогүй. Харин Хүннүгийн үед Таримын хотгороор холбогдсон морьтон ардууд дорнын торго дурданг өрнө рүү зөөдөг байсан бөгөөд уг замыг нь түүхэнд "Торгоны зам” гэж нэрлэгддэг болсон тухай олж мэдсэн юм. Тухайн үед тэрхүү "Торгоны зам” нь Хятадын торго дурданг зарж борлуулахад маш том үүрэг гүйцэтгэдэг байсан гэдгийг Цацрал уншаад "Монголын Торгоны зам гэж нэрлээд байгаа энэ зам ч үнэхээр байдаг бол Хятадын хууль бус наймаачдын барааг их л борлуулж байгаа юм байна даа” гэж бодоод л өнгөрсөн билээ. Гурван жилийн өмнө туслахынх нь ярьж байсан тэр "Торгоны зам” дөрөв хоногийн өмнө мэдээлэл өгсөн тэр нэгэн эрийн мэдээлэл хоёрт үл үзэгдэх нарийн үл үзэгдэх холбоо байж болох юм шиг Цацралд санагдаад явчихав. Цацрал тийн толгойгоо гашилгаж, бодолхийлэн сууж байснаа цуваа амч өмсөөд өрөөнөөсөө гарлаа. Гарахдаа тэрээр оператив жижүүртээ "Түрүүн над руу утасдсан хүнийг хаанаас утасдсаныг заавал олох ёстой гэдгийг мэдээнд тусгаарай” гэж хэлчихээд гэр рүүгээ яаран явав.

ЗУРГАА. ЭРГЭЛЗЭЭ
Зоригийг өдөр ажлынхаа өрөөнд сууж байтал намынх нь эрх мэдэл бүхий нэгэн эрхэм утасдаад "Зоригоо, чамайг би Ерөнхий сайдад дэвшүүлэх хүсэлтэй байна. Чи татгалзахгүй биз дээ? Аль ч талаас нь бодсон одоо чамаас өөр Ерөнхий сайдад дэвшчихээр хүн манай намд байхгүй юм шиг байна. Цаадуул чинь ямар бодол санаатай байгааг би мэдэхгүй. Гэхдээ нөхцөл байдал ийм байгаа юм чинь бүгд л дэмжиж таарах байх. Ерөнхийлөгчид ямар бодол шүгэлчихээд санаанд нь таарах хүн олдохгүй байгаа юм бол? Ёстой бүү мэд. Д.Ганболд, Г.Ганхуяг, Э.Бат-Үүл нарыг "Голомт банк”-ны холбогдолтой асуудлаар гэсэн шалтаг заагаад гаргасангүй. Р.Амаржаргал олонхийн санал авч чадсангүй. Уул нь яршиг цаашаа, анхнаасаа л Да.Ганболдыг Ерөнхийлөгч хүлээгээд авчихсан бол ингэж заваарахгүй амар байхгүй юу. Да.Ганболд гарлаа гээд Засгийн газар түүний өмч болчихгүй л баймаар юм. Хоёрын хоёр улс төрийн хүчний бүрдүүлж байгаа Засгийн газарт дотоод хяналт байж таарна биз дээ. Хэрвээ чамайг дэвшвэл Ерөнхийлөгч хүлээж авч ч байж мэдэх юм, авахгүй ч байж мэдэх юм. Тэгэхдээ миний бодож байгаагаар чи л дэвшчихвэл болчих юм шиг санагдаад байх юм” хэмээн ярьсан билээ. Зориг түүнийг тийм санал тавьсанд баярласнаа илэрхийлээд "Энэ талаар би бодох хэрэгтэй байх. Бас бусад хүмүүстэй ч зөвшилцөх хэрэгтэй байх” гэсэн хариултыг өгсөн юм. Зориг энэ тухай бодоогүй биш бодож байсан. Хэрвээ би Ерөнхий сайд байсан бол нэлээн хариуцлагатай хүнд ачааг үүрч таарна. Тийм болохоор сэтгэлийн хөдөлгөөнөөр яаран шийд гаргаж болохгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргасан шийд бүхэн алдаа болдог. Гол нь бусдын саналыг сонсох хэрэгтэй. Надтай нэг баг болж ажиллах хүмүүс маань ч тодорхой байх ёстой.
   
Хамгийн гол нь найдвартай, шударга, аль нэг тал руу туйлширдаггүй хүмүүс л энэ үед манай улсад хэрэгтэй байна. Санаанд даанч тийм хүмүүс тэр болгон орж ирэхгүй юм даа гэж бодсон. Тэгээд бодоод байхад нь "Өө, яахав. Болно биз. Би Ерөнхий сайд болчихвол бүх юмыг сайхан болгочихно” гээд юун түрүүн өндөр албан тушаалын суудал нүдэндээ хараад учир тоймгүй дайраад байх нь зохимжгүй санагдсан. Ер нь ч Монгол Улсын Засгийн газар үнэн хэрэг дээрээ маш хүнд байдалтай байгаа өнөө үед Ерөнхий сайд болно гэдэг дүрэлзэн асч буй гал руу үстэй толгойгоо хийх шиг л хэрэг юм. Ардчилсан хүчний засгийн эрх аваад даруй хоёр жил болоод байгаа энэ үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт П.Жасрайн Засгийн газрын үеийнхээс үндсэндээ өсөөгүй. Ялангуяа 1998 он гарснаас хойш үнэндээ уналттай байна. Үүнийг М.Энхсайханы Засгийн газар солигдсонтой зарим нь холбож үздэг, зарим нь болохоор зэсийн үнэ унасантай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн ашигтай уялдуулах гэж оролддог. Аль нь ч энэ асуудлуудтай нэг их холбогдоогүй. Гол нь Монгол Улсын эдийн засгийн үйл ажиллагаанд гадны үл үзэгдэх гар оролцож байгаатай холбоотой. Ийм болохоор тэрхүү үл үзэгдэх гарын эзнийг олж, эрх мэдлийг нь таслан зогсоох нь нэн тэргүүнд анхаарах асуудал. Зориг энэ тухай хэд хэдэн нөхөдтэйгээ санал солилцсон. Даанч ойлгож байгаа хүн, ойлгохыг хүсч байгаа хүн нэг ч байгаагүй. Бүгд л зөвхөн нүдэндээ албан тушаалтны зөөлөн буйдан, өтгөн кофе харчихаад л "Одоо тэгвэл түүнийг чинь өөрчилье. Тэр нөхөр л бидний замд саад болоод байна. Оронд нь түүнийг тавьчихвал зүгээр байна” гэцгээж, мөнөөх хувийн арчаагүй ашиг сонирхлыг лоббигоо хийх гэцгээдэг. МҮАН-ын нөлөө бүхий нөхөд ч, соц-декүүд ч үндсэндээ 1996 оноос хойш иймэрхүү л байр суурьтай байцгаасан. Улс, орон эрх ашигтай холбоотой асуудлууд дээр эрх баригчид сөрөг хүчин ч үнэн чанартаа ийм л байдлаар хандсан. Тийм болохоор С.Зориг М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах тухай яригдаж байхад энэ талаар байр сууриа илэрхийлсэн. "Та нар тулга тойрсон юм л яриад байна.
   
Уг нь өнгөрсөн хоёр жилд юу хийснээ дүгнээд, юу хийх ёстой вэ гэдэг асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргах ёстой юм биш үү? Би М.Энхсайханыг гайхаж байна. Тэр "хувийн эрх” ашиг хөөцөлдсөн УИХ-ын нөхдүүд, ерөнхий зөвлөлийн нөхдүүд намайг түлхэн унагаах гэж байна” гэх маягийн ойлголтыг бусдадаа өгөх гээд байх юм. Уг нь бол улс төрийн асуудал ярих хэрэгтэй. Юу гэвэл бид нар улс төрийн бөгөөд эдийн засгийн шинэчлэлтийг хийх зорилгыг тавьж 1996 онд гарч ирсэн. Түүнийг хийж чадсан уу, үгүй юу гэдгээ л ярих ёстой. Гэтэл бид түүнийгээ хийж чадсан уу? Чадаагүй. Өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засаг өсөөгүй, манай экспорт, импортын харьцаа муудаад хасах 18 сая ам.доллар гарсан. Түүнийг хэн харж байна. Хэн түүнд эмзэглэж байна. Хэн ч алга. Ерөөсөө манай нийгэм шударга бус тогтолцоотой байна. Та нар Засгийн газрын мэдээ сонинг хар. Төрийн эрх мэдэлд байгаа хэвлэл мэдээллийг хараад би ичиж байна. Хуулийн байгууллагын хүрээнд ч завхрал их байна. Шоронд хүн үхэж байна. Ард түмний эрх ашиг хаа сайгүй хохирч байна. Ер нь цагдаагийн дэглэмтэй гэхэд хилсдэхгүй нийгэм болчихоод байна. Яагаад бид нар энэ тухай ярихгүй байгаа юм. Хүнд сурталтай тэмцэнэ гэж бид гарч ирсэн. Гэтэл хэрэг дээрээ хүнд суртал асар их болчихоод байна. Яагаад юм? Миний ойлгосноор зарим хүмүүс УИХ-ын гишүүн Засгийн газраа дэмжихгүй байна гэж гайхацгааж байх шиг байна. Бид дэмжсэн. МҮАН-ын олонхи байнга дэмжсэн, үхтэл дэмжсэн. Элбэгдорж, Бат-Үүл нар сайн дэмжсэн. Би бол харин заримдаа эсэргүүцдэг байсан. Угаасаа тийм эсэргүүцэх өвчтэй болоод ч тэр үү, муу гишүүн болоод ч тэр үү эсэргүүцдэг байсан. Бид Засгийн газраа шүүмжлэхээс үргэлж хамгаалж байсан. Одоо больё. Энэ сайн хүн, энэ гол хүн гээд эх орноо боддоггүй, ард олныхоо эрх ашгийг боддоггүй хэн нэгнийг өөгшүүлээд байвал намыг ч, улсыг ч хөгжүүлэх биш саад болох зүйл. Тийм болохоор би та бүхнээс шударга байгаач ээ гэж хүсмээр байна.
   
Энд бас нэг зүйлийг онцолж хэлэхэд М.Энхсайханы үгэнд "Аэробус болон Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг хувийн сонирхлоор шийдэх гэж байна” гэх маягийн үг цухалзаад байна. Ингэж болохгүй. Өөрсдөө хөлжиж, баяжих гэсэн хүмүүс Засгийн газраа өөрчлөх гэж байгаа бол ёстой болохгүй. Үнэн бол энэ үнэхээр сонин зүйл. Тэгж болохгүй. Тийм асуудал ерөөсөө байж болохгүй. Аэробус болон Эгийн голын асуудлыг УИХ-аар нээлттэй авч хэлэлцэх ёстой. "Боинг”-ийг худалдаж авах нь 30 тэрбум төгрөгийн асуудал. Энэ нь манай одоогийн төсвийн орлогын бараг 20 хувьтай тэнцэж байна. Эгийн голын асуудал бол бүр 300 тэрбум төгрөгний асуудал. Энэ мөнгө бол манай улсын нэг жилийн төсвийн зарлагаас давсан мөнгө. Тэгэхээр ийм асуудлуудыг УИХ-аар олон нийтийн өмнө нээлттэй ярих нь шударга ёсонд нийцнэ”. Зориг яг ингэж л хэлсэн. Түүнээс хойш бас ч үгүй хангалттай хугацаа өнгөрчээ. Түүний үгийг энэ хугацаанд үг гэж үзэн анхаарч үзсэн хүн нэг ч байгаагүй гэхэд хилсдэхгүй. Аанай л нөгөө янзаараа бүх асуудалд зоосны нүхээр, хувийн эрх ашгийн төлөө л бүгд ажиллаж байсан. "Голомт банк”-ны гэдэг Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагасан маргаантай асуудал дээр хүртэл улс төрчид, улс төрийн хүчнүүд эрх ашгийнхаа төлөө үхэн хатан тэмцэлдэж байснаас улс, орноо бодож хандаагүй. Энэ бүхнийг бодохоор Зоригийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд болно гэдэг байж болшгүй зүйл санагдаж байлаа. Яагаад гэвэл тэр өмнөх Ерөнхий сайдууд шигээ байхыг огт хүсэхгүй. Нөгөө талаас улс төрчдийн үзэл бодол ийм үхээнц дорой, өрөвдмөөр байгаа үед Ерөнхий сайд болно гэдэг бэртэгчингүүдийн тоглоом, цаасан титэмт хүүхэлдэй болчих юм шигээр л санагдаж байлаа. Гэвч сэтгэл зүрхэнд нь хэн нэгэн үл үзэгдэгч хорон санаатны атганд орчих шахаж буй өрөвдмөөр, буурайхан Монгол орноо зоргоор нь хаячихвал дэндүү шударга бус зүйл хийчих гээд байгаа юм шиг гэмшил байнга төрж байв.

Үргэлжлэл бий...

Category: Уран зохиол | Views: 1166 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024