Эрүүл мэнд
Вино уух нь жин нэмэхээс сэргийлдэг
Эмэгтэйчүүд үргэлж л өөрийн гадаад үзэмж биеийн жинд санаа зовж явдаг
хүмүүс. Биеийнхээ жинг барихын тулд элдэв янзын эм бэлдмэл уух, хоолоо
сойх, биеийн тамираар хичээллэх зэрэг арга хэмжээ авдаг. Тэгвэл биеийн
жин нэмэгдэхээс урьдчилан сэргийлж чаддаг нэгэн бүтээгдэхүүнийг эрдэмтэд
илрүүлжээ.
Вино уух нь жин нэмэхээс урьдчилан сэргийлж чаддаг хэмээн эрдэмтэд
мэдэгджээ. Тэд жүүс ундаагаа хойш нь тавиад оронд нь өөртөө ганц хундага
дарс зориулахыг зөвлөж байна. Гэхдээ вино байнга уугаад бай гэсэн үг
биш гэдгийг бүсгүйчүүд маань ойлгож байгаа биз. Хамгийн гол нь тунг нь
тааруулах хэрэгтэй.
www.T-1771Music.Tk