хичээл
Windows XP хурдан ажиллуулах хэдэн арга.
Таны компьютер вирустаж гацаагүй байсан ч XP-г илүү хурдан ажиллуулах
аргууд байдагийг мэдхүү.
?
1. Recent Documents History-г идэвхгүй болго.
Recent Document History нь таны саяхан нээгдсэн файлуудын жагсаалтыг
харуулах үүрэгтэй. Энэ нь таны хувьд ажлыг чинь хөнгөвчилж болохуйц
хэрэгтэй эд боловч Windows үйлдлийн систем эхлэхэд энэ нь удаашруулах
бас нэгэн хүчин зүйл болдог байна. Тэгхээр та үүнийг нэг их хэрэглээд
байдаггүй бол хаах нь зүйтэй.
"Хаахын тулд:
1. Registry Editor нээ. (Start/Run дараад regedit гэж бичээд OK дар).
2. HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Policies\
Explorer гэсэн дарааллаар ор.
3. Mouse2-оо дараад New дотроос D_WORD value сонго. Үүссэн файлын нэрийг
NoRecentDocsHistory болго. Mouse-аараа 2 давхар даралт хийж файлыг
нээ.
4. Value Data хэсэгт байгаа бичих утгыг 1 болго.
5. OK дараад registry editor-оо хаа. Ингээд боллоо."
2. Хэрэглэдэггүй FONT-уудаа устга.
Системд хуулж өгсөн FONT- нь олон байх тусмаа таны компьютер илүү их
гацдагыг та мэдхүү. График дизайны ажил эрхэлдэг л биш бол танд олон
font ашиглах хэрэг байхгүй шүү дэ. Үндсэн системийн Font-ууд дээр бидний
ихээхэн хэрэглэдэг arial mon, times new roman mon байхад л хангалттай.
Бусдыг нь устга. Таны компьютер илүү хурдан болох болно.
3. Remote Assistance болон Remote Desktop Sharing –ын үйлчилгэг зогсоо.
Windows XP дээр 2 ширхэг алсаас хандалтын үүрэг гүйцэтгэдэг функц
байдаг. Эдгээр нь таны компьютерийг алсаас удирдахад их хэрэгтэй боловч
хэрэв та үүнийг хэрэглэдэггүй бол хаах хэрэгтэй.
Хаахын тулд:
"My Computer дээрээ mouse2-оо дараад Properties сонго. Remote гэсэн
нэртэй Tab дээр дар. Remote Assistance болон Remote Desktop хэсэг
check-лэгдсэн байвал check-ийг нь арилга. Ингээд боллоо."
Өөр бас хэрэглэгчдийн ихэнхдээ хэрэглэдэггүй зөндөө Service-үүд XP
үйлдлийн систем дээр байдаг ба түүнийг хаах нь таны компьютер илүү
хурдан ажиллах нэг нөхцөл болж өгнө. Цаашдаа тэр аргуудын талаар бичиж
байх болно.
www.T-1771Music.Tk
Admin
:Bushido