Хөмсгөө шивүүлэх. Эмэгтэй хүнийг нүд, хөмсөг чимдэг
гэдэг. Хэрэв хөмсгөндөө бүрэн сэтгэл хангалуун бус байдаг хөмсгөө
шивүүл. Гэхдээ та металлын ямар нэг харшилгүй байх нь чухал шүү.
Хэрэв
иймэрхүү харшилтай бол та хичнээн сайхан хөмсөг шивүүлсэн ч нүд чинь
хавагнаж, арьс чинь загатнах зовлонгоос салахгүй. Бас мэргэжлийн бус гоо
сайханчаар үйлчлүүлбэл далий шивэх, бохир хэрэгсэл, хугацаа хэтэрсэн
будаг хэрэглэчих вий. Иймд багаж хэрэгслийн ариун цэвэрт онцгой анхаарах
шаардлагатай.
Өтгөн, дэрвэгэр сормуустай болох ч хэцүү биш.
Сормуусны хими танд тусална. Ургамлын гаралтай сормуусны хими нүдний
хараанд огтхон ч нөлөөлдөггүй юм байна. Харин ч сормуусанд тэжээл өгч
ургалтанд нь эерэг нөлөөлдөг гэнэ. Та өтгөн тэгээд бас үргэлж дэрвэгэр,
будаг маш сайхан авдаг сормуустай болохыг хүсвэл хими хийлгэхэд л
хангалттай.
Нүдний контур, шивээс ч зүгээр.
Өглөө бүр будахгүй бас нүдний хэлбэрээ тодотгосон, цоглог харцтай байхын
тулд нүдний контур тавиулж болно. Нэгэнт контур шивүүлсэн бол таваас
долоон жилдээ арилах вий гэж зовох хэрэггүй. Харин хижээлдүү буюу
нүүрний арьс нь унжсан эмэгтэйчүүдэд ийм шивээс төдийлөн зохидоггүй.
Учир нь нүдний харцыг нилээд ширүүн болгочих нь бий.