Зөвлөгөө:
Эрчим хүчийг хэрхэн хэмнэлттэй ашиглах вэ?
Цахилгааны үнэ нэмэгдэж байгаа энэ үед эрчим хүчний хэмнэлт гэдэг
юунаас ч чухал. Таны амьдралын санхүүгийн ачааллаас бага ч гэсэн хэмнэх
энэ аргыг мэдэхэд илүүдэхгүй биз. Энэхүү хэмнэлтийн тооцоолол нь шинжлэх
ухааны үндэстэй болохыг танд итгэлтэйгээр батлаж байна.
1. Ердийн улайсах чийдэнг люминесценц болон неон
гэрлээр солиход гэрэлтүүлгийн чанар эрс сайжрах ба гурав дахин бага
эрчим хүч зарцуулахаас гадна ашиглалтын хугацаа улайсдаг чийдэнгийхээс
уртасдаг.
2. Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган
байгалийн гэрэлтүүлэг ашигласнаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг
зуны улиралд цагт 90, өвлийн улиралд цагт 15 хүртэл хувиар бууруулах
боломжтой.
3. Гар хийцийн стандарт бус плитка хэрэглэх нь гал
түймрийн аюултайгаас гадна цахилгаан эрчим хүчийг маш ихээр үр ашиггүй
зарцуулахад хүргэдэг.
4. Цулгуй ширэмтэй плитканы оронд цагираг хэлбэрийн
гуурсан халаагчтай "Мечта” маягийн цахилгаан зуух хэрэглэхэд цахилгаан
эрчим хүчийг 5-10 хувиар хэмнэнэ.
5. Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай
ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний
хэмжээтэй адил сав суулганы ёроол үргэлж цэвэрхэн байх нь цахилгааныг
хэмнэх ач холбогдолтой. Хоол цай бэлтгэх сав суулганы ёроол дотогшоо
хонхойсон эсвэл гадагшаа төмбийсөн үед цахил гаан эрчим хүчийг40-60
хувиар, хэмжээ нь плитканы ширэмний хэмжээнээс бага үед 15 хүртэл хувиар
илүү зарцуулахад хүргэдэг.
6. Хөргөгчийн хаалгыг олон дахин нээх буюу удаан
хугацаагаар онгорхой орхих нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг ихэсгэдэг
тул зөвхөн шаардлагатай үед онгойлгож, тэр даруйдаа хааж байх нь
цахилгаан эрчим хүч хэмнэх бас нэг нөхцөл болно.
7. Мэдээлэл холбооны хэрэгсэлүүд телевизор, систем
хөгжим, радио, компьютер, принтер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч
удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан эрчим хүчийг тодорхой
хэмжээгээр зарцуулдаг ба цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дуусангуутаа
цахилгаан залгуураас салгаж бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч
хэмнэгдэх нэг нөхцөл болно. Харин албан байгууллагуудын тухайд зөвлөхөд.
8. Тоног төхөөрөмжийн эргэх хасгийн тосолгоог заавар
дүрмийн дагуу, чанартай, тогтмол хийвэл хөдөлгүүрт хэрэглэж буй
цахилгаан 10 хувь, цахилгаан гагнуурын аппаратын засвар үйлчилгээг сайн
хийж техникийн зохих горимоор ажиллуулбал цахилгааны зарцуулалт 30
хүртэл хувиар багасдаг байна.
www.T1771.Tk