Эрт орой хэзээ нэгэн цагт ямар ч тамхичин тамхиа хаяхыг хүсдэг. Шалтгаан янз бүр. Ажил дээрээ хавчигдах, өвөл гудамжинд тамхи татаж явахад хүрэх, эрүүл мэнд муудах, өглөө болгон хүчтэй бүгшүүлж хүчтэй ханиалгах, арьс муудах, хуруу шаргалтах, үснээс амнаас эвгүй үнэр үнэртэх гэх мэт хүн болгонд өөр өөрийн шалтгаан байдаг.
Тамхинаас гарах гурван хувилбар бий.
1. Ятгаж ойлгуулах.
2. Цэгэн массаж хийх, зүү эмчилгээ, төөнүүр хийх гэх мэт.
3. Янз бүрийн эм хэрэглэх. Ихэнх эмч нар тамхийг нэг мөсөн хаях хэрэгтэй. Сүүлийн соролтоос 30 минутын дараа цусан дахь никотины хэмжээ буурдаг, хэрвээ энэ үед тэвчих юм бол бие организмаас нэхэж шаардах нь гурав хоногийн дараа алга болно гэж үздэг. Үүнээс гарах тийм ч амар биш. Ямар шалтгаанаар тамхи татаж байна вэ, энэ зуршлаасаа салахын тулд яах ёстой вэ гэдэг талаар авч үзье.
Сэтгэл санааны хувьд: Хүн тайвшрах, сэтгэл санаагаа цэгцлэх, тайвшрахын тулд тамхи татдаг. Заримдаа шөнө орондоо хүртэл татдаг. Ийм тохиолдолд эмч хэрэгтэй. Мөн тайвшруулах эм хэрэглэж, архи уухгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл организмд тамхи, архи хоёр генетик түвшиндээ холбоотой байдаг. Хундага дарс, архи уух л юм бол тамхи татах урьдын зуршилдаа буцаж орсноо ч мэдэхгүй. Зарим хүмүүсийн хувьд тамхи татах нь амрах нэг хэлбэр байдаг. Тамхи татсанаар имижээ өсгөж, сэтгэл ханамж авдаг. Ихэвчлэн бизнес хийдэг хүмүүс, улс төрчид ийм төрөлд багтана. Ийм хүмүүс өөрсдөө тамхинаас гарах шийдвэр гаргахгүй л бол хэцүү. Хэт өндөр биеийн ачаалал авах, ууланд дугуйгаар аялах, ууланд авирах, салаар явах зэргээр хоббигийн нь хөдөлгөх хэрэгтэй.
Хэрвээ тамхи татахаас татгалзсан бол:
- 20 минутын дараа судасны цохилт хэвийн болж, өндөр даралт буурна.
- Хоёр өдрийн дараа амтлах, үнэртэх мэдрэмж хэвийн болно.
- Хоёроос гурван долоо хоногийн дараа уушигны үйл ажиллагаа сайжирна.
- Таван жилийн дараа төвөнхийн хөндийн, улаан хоолойн хавдар үүсэх эрсдэл хоёр дахин буурна.
- 10 жилийн дараа ракаар өвчлөхгүй байх таны боломж тамхи татдаггүй хүмүүсийнхтэй адил байх болно.
Тамхинаас гарахыг хүсэж байгаа хүмүүс үнэндээ нүдэнд илт мэдэгддэг. Гэртээ байнга жимс идэж, шинэ амтанд дас. Ялангуяа гашуун алим. Зарим хүмүүс савтай ундаа, рашаан авч явдаг ба тамхи татмаар санагдсан үедээ хэд балгачихдаг. Тамхинаас гарахад бие организм яаж хүлээн авах нь тухайн хүний эрүүл мэндийн байдал, нас, хамгийн гол нь тамхины никотины ямар шатанд хүн тамхиа хаяж байгаагаас шалтгаална. Амьсгалын эрхтэний эмгэг өөрчлөлтүүд тамхиа хаяснаас хойш дунджаар жилийн туршид арилж хэвийн байдалд ордог. Тиймээс та өөрөө тамхинаас гарахаар шийдвэр гаргавал тун сайн байна. Хэрвээ чадахгүй бол мэргэжлийн эмч, сэтгэл мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй.