Зөвлөгөө:
Мөнгө даллах аргууд
Мөнгө ихдэнэ гэж байдаггүй. Хэн нэгэнд
ахиухан байхад нөгөөд нь хомс байдаг. Энэ юутай холбоотой вэ? Хангалуун
амьдралтай хүмүүс мөнгөний энергийг ашиглаж, эд баялгийг даллаж чаддагт
хамаг учир оршдог аж. Бид ингэж чадахгүй гэж үү? Мөнгөний шидэт хүчийг
ашиглахыг хүсч байвал дараах дүрмийг мөрдөөрэй!
Нэгдүгээрт, байгаа бүх мөнгөө бүгдийг
үрэлгүй маргааш хэрэглэхийг заавал үлдээж бай. Гэхдээ задгай мөнгө бус,
томоохон дэвсгэрт үлдээгээрэй. Та маш бага орлоготой байсан ч цааш хийх
мөнгө үлдээж сурах л хэрэгтэй. Сүүлчийн дэвсгэртийг үрэх магадлал хэт
өндөр байгаа бол банканд данстай болоорой. Дансанд байгаа мөнгөө бүгдийг
нь хэдийд ч бүү ав, боломжийнхоо хэрээр бага хэмжээний мөнгө хийж
байгаарай. Нийт орлогынхоо нэг хувийг ч болов хадгалж сур.
Хоёрдугаарт, боломжийнхоо хэрээр
"шившлэгтэй” мөнгөтэй бол, энэ нь танд мөнгө даллах болно. Мөнгө
"далладаг” мэргэжилтэнд хандах боломжгүй бол ямар ч хамаагүй том
дэвсгэрт хадгал. Тэр мөнгөндөө өөрт таалагддаг үгсийг шившиж хэл.
Жишээлбэл, "Мөнгө том, жижгээр баригдаарай!” гэж хэлж болох юм. Тэр
мөнгөө хэтэвчиндээ бусад мөнгөнөөс тусад нь хийгээд, ямар ч шаардлага
гарсан үрэлгүй хадгалж байх хэрэгтэй. Удахгүй мөнгө тань мэдэгдэхүйц
арвижина.
Гуравдугаарт, мөнгийг хямдхан түрийвчинд
бүү хадгал. Жинхэнэ арьсаар хийснийг аваарай. Болж өгвөл улаан эсвэл
бор өнгийг сонгоорой. Ийм өнгөнүүд мөнгө далладаг байна.
Та ямар нэг зүйлд мөнгөө хураамаар байна
уу… Урьд цагт айл бүрт мөнгө цуглуулагч байсан. Түүн рүүгээ задгай
мөнгө хийсээр дүүрэхээр нь хагалаад дотор нь хураасан мөнгөөрөө ямар нэг
хүссэн эд зүйлсээ авдаг байлаа. Ийм цуглуулгыг хүүхдүүд голдуу хийдэг
байсан. Гэхдээ зарим үед ийм маягаар цуглуулсан мөнгө гэр бүлийн төсөвт
бодитой нэмэр болдог байжээ. Өнөө цагт задгай мөнгө цуглуулаад үнэтэй эд
зүйл авч чадахгүй болов уу. Гэсэн ч мөнгө цуглуулагчаа хаяхыг бүү яар.
Харин ч бүр шинийг аваарай!
Учир нь мөнгө хураагч ямар ч байсан
хамаагүй эд баялаг, мөнгөтэй байхын бэлгэ тэмдэг байдаг. Гэр оронд
мөнгөний энерги далладаг байна. Нөгөө талаар, нөхцөл байдал янз бүр
байдаг, мөнгө цуглуулагчийг өөртөө болон гэр бүлийн гишүүдэд дээд
зэргээр ашигтайгаар сонгож болно.
Гахайн дүрс бүхий мөнгө цуглуулагч
сонгоход хүнс арвижих тустай, түүн рүү ямар ч мөнгө хийж болно.
Гахайнхаа ходоодыг мөнгөөр баярлуулах нь тун ашигтай. Гахайгаа хааяа
хааяа угааж байх хэрэгтэй. Энэ нь их хэмжээний мөнгө далладаг ажээ.
Муурын дүрстэй цуглуулагч нь юуны
түрүүнд эмэгтэйчүүдэд тохирно. Элдэв үнэртэн, тааламжтай үнэр
сэнгэнүүлсэн элдэв хайрцаг савтай гоо сайхны бүтээгдэхүүн өрсөн ширээн
дээрээ түүнийгээ тавиарай. Гарт нь мөнгө тогтдоггүй хүмүүст "мууртай”
болохыг зөвлөдөг аж. Хэрвээ нүх нь том бол цаасан мөнгө ч хийж болох юм.
Гэхдээ урагдсан, бохир мөнгө хийж болохгүй. Мууранд тань таалагдахгүй.
"Мууран” даллага нь гоо сайхан эсвэл эрүүл мэнддээ мөнгө татахад илүүтэй
үйлчилдэг ажээ. Та "мууртай” болсон бол удахгүй үнэтэй арьсан дээл,
үнэтэй франц үнэртэн эсвэл спортын төвийн үйлчлүүлэгч болно.
Нохой хэлбэртэй цуглуулагч таны мөнгийг
хураан хямгадаад зогсохгүй таныг ч бас хамгаална. Ийм "нохой” таны гэрт
байгаа бол та хулгай болон бусад бохир гартнуудаас найдвартай
хамгаалагдана!
Морь хэлбэртэй цуглуулагч яаралтай мөнгө
хэрэгтэй хүмүүст тус болно. Мөнгө цуглуулагчийн нүх рүү мөнгө хийхдээ
мөнгө далласан сайхан үгс хэлж байвал удахгүй танай гэрт мөнгө "давхиад”
орж ирнэ.
Хэрвээ та шинэ сууц худалдаж авахаар
төлөвлөж байгаа бол эрдэнэсийн хайрцагт мөнгөө хадгалсан нь дээр.
Тэгэхдээ түүндээ туйпууны хэлтэрхий болон мөрөөдлийн байшингаа дүрсэлсэн
зургийг хийхээ мартавзай!
З.Амгалан
www.T1771.Tk