Зөвлөгөө::
Нүдийг том харагдуулах 20 зөвлөмж...
Эмэгтэйчүүд бид нүдээ том харагдуулахыг хүсэж тэр хэрээрээ ч янз
бүрийн арга хэрэглэдэг.Тиймээс охид бүсгүйчүүдэд дараах 20 зөвлөмжийг
хүргэж байна.
1. Хөмсгөө засахаасаа өмнө, шаргал өнгийн харандаагаар зулгаахыг
хүссэн хэсгүүдээ будаад үз. Энэ нь таныг хэмжээнээсээ хэтэрч зулгаахаас
сэргийлэх болно.
2. Эхний ээлжинд сормуусныхаа зөвхөн үзүүр хэсгийг хөнгөн, дэрвийлгэж
буд. Хэсэг хугацааны дараа, сормуусаа бүхэлд нь будна. Ингэхдээ сойзоо
гадагш нь чиглүүлэхээ мартуузай.
3. Нүдийг том харагдуулахад хоёр өнгийн зовхины тень хангалттай.
Эхлээд зовхио бүхэлд нь цайвар өнгөөр нь будаад, гадна хэсгийг нь бараан
өнгөөр уусгаж будаарай. Ингэснээр таны нүд илүү өргөн, том харагдана.
4. Хар смоки будалт нүдийг томруулдаггүй. Харин улам сүүдэрлэж таны
харцыг сунган, нарийхан болгосноор нууцлагдмал секси төрхийг бүрдүүлдэг
юм. Гэвч энэ бол бидний хүсч байгаа үр дүн биш шүү дээ. Тиймээс нүдээ
том харагдуулахыг хүсч байвал смоки-гоос зайлсхийгээрэй.
5. Нүдээ хүрээлэхдээ, дээд зовхиныхоо яг гол хэсэгт контураа арай
зузаан тавиад үзээрэй. Голдоо зузаан, хоёр зах руугаа нарийссан хүрээ нь
нүдийг тань илүү өндөр харагдуулна.
6. Нүдээ тэр чигт нь тойруулж хүрээлэх хэрэггүй. Нуухан талын хэсгүүдийг орхи.
7. Нүдний доод хүрээ, болон нуухны дотор хэсэг цайвар байх нь чухал.
Ялангуяа доод хүрээний дотор талыг хар харандаагаар будахын оронд цагаан
цайвар харандаа, эсвэл гялалздаг тениер будвал таны нүд хамаагүй том
харагдана.
8. Хөх, хүйтэн өнгөтэй нүд хүрээлэгч нь таны нүдний цагааныг илүү
гэрэлтүүлж өгдөг учраас нүдийг үзэсгэлэнтэй харагдуулдаг талтай.
9. Сормуусаа заавал давхарлаж будаж байгаарай. Энэ нь харцыг тань өргөх болно.
10. Сормуус дэрвийлгэгчтэй "нөхөрлө”. Эхлээд дэрвийлгэгчээ
сормуусныхаа угт тулгаж байгаад 3 удаа хавч. Дараа нь дэрвийлгэгчээ
сормуусны голын хэсэгт аваачаад дээрх үйлдлийг давтана. Ингэх нь таны
сормуусыг тэгш өнцөгт болгохоос сэргийлж, төрөлхийн дэрвэгэр мэт
харагдуулна.
11. Хэрэв та хар хүрээтэй нүдний шил зүүдэг бол, нүдээ гэгээлэг, тод
өнгөөр будаад үзээрэй. Ингэх нь таны нүдний хэлбэрийг тодруулж, харцыг
тань шилэнд даруулахгүй.
12. Нүднийхээ доор өө дарагч түрхсэнийхээ дараа зөөлөн порлоноор бага зэрэг тарааж өг.
13. Хөмсгөө үргэлж самна. Цэвэрхэн, жигд хэлбэртэй хөмсөг ч бас нүдийг том харагдахад нөлөөлнө.
14. Зовхины будаг хэрэглэлгүйгээр, зөвхөн сормуусаа будаад, уруулаа
тод өнгөөр өнгөлвөл нүд хэвийн хэмжээнээсээ илүү том болж харагддаг
талтай. Хамгийн гол нь таны нүдний эргэн тойронд нэг ч бараан өнгө
харагдах ёсгүй учир өө дарагчийг сайн ашиглаарай.
15. Хэрэв та тень хэрэглэх дургүй бол, өөрийнхөө пудрээс 2-3 тон
бараан өнгийн пудрээр зовхио сүүдэрлэж будаарай. Ингэвэл та цаг
хэмнэхээс гадна огт будаагүй юм шиг л, төрөлхийн том нүдтэй харагдах
болно. Мөн энэ будалт зурган дээр их сайхан гардаг.
16. Сормуусныхаа гол хэсэгт үл ялиг суурь энгэсэг тавиад, дараа нь будвал илүү өтгөрч харагдана.
17. Хэрэв таны нүдний хоорондох зай ойрхон бол гадна хэсгээр нь бараан өнгийн тень тавьж өгвөл зохино.
18. Харин хол зайтай нүдний хувьд зовхины дотор хэсгээр цайвар тень
тавилгүйгээр, гагц дээд зовхиныхоо гол хэсгийг бараантуулж будаарай.
19. Оргилуун дарсны шаргал, тунгалаг өнгөтэй тенийг хөмсөгний ясны
доод хэсэг, зовхины год үл ялиг түрхэж тараагаад таны харц хэрхэн
гэрэлтэж, тодрохыг хараарай.
20. Нүднийхээ хоёр захыг илүү гаргаж хүрээлэх нь сормуусыг илүү
дэрвэгэр харагдуулахаас гадна, богино нүдийг өргөсгөдөг. Гэвч дээр
дурдсанчлан доод хэсгийг нь хүрээлэхээс зайлсхийгээрэй.
Дээрхи зөвлөмжүүдийг туршаад үзээрэй. Үр дүн нь яаж гарах эсэх нь таниас шалтгаалах болно...
www.T1771.Tk