Зөвлөгөө::
Үс унахад дараах шалтгаанууд нөлөөлдөг
Үүнд:
- Удамшил
- Стресст орох. Байнгын бухимдал сэтгэл ханамжгүй байдлаас болж тархин дахь цусны халуун нэмэгдэн, хуйх хуурайшдаг.
- Бөөрний үйл ажиллагаа доголдох. Энэ нь хуйханд очих цусан хангамж багасах, үс өнгөө алдах, хугарч унахад нөлөөлдөг.
- Цайр витамин дутагдах. Хоол хүнсэнд өндөгний шар, самар, эрдэнэ шиш, ургамлын тос зэрэг хүнс дутагдахад үс унахад нөлөөлнө.
- Шампунь, ангижруулагчыг буруу сонгох. Дандаа нэг төрлийн шампунь,
ангижруулагчыг хэрэглэх нь үс унахад нөлөөлдөг гэж үзэх нь бий. Яг энэ
талаар тодорхой баримт олдоогүй ч шампуний найрлагыг ойр ойрхон сольж
байх нь үсэнд амин дэм, тэжээл өгдөг нь тогтоогдсон аж.
- Халуун сэнс, бигуди байнга хэрэглэх. Тогтмол халуун сэнс, бигуди хэрэглэх нь үс унах бас нэгэ шалтгаан болдог.
- Нас ахих. Энэ хэрээр таван цул эрхтний үйл ажиллагаа буурч бодисын
солилцоо асуудал үүсгэдэг байна. Иймд нас ахимаг эмэгтэйчүүд хоол
хүнсэндээ анхаарахын сацуу чанартай шампунь, тэжээлийн тос сонгох нь
зөв.