Загвар өмсөгч:
Б.Гэрэлчулуун: Би заавал топ модель болно
Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох "Гоёл”
наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил анх удаа загварын долоо
хоногоор эхэлснээрээ тус наадам онцлогтой байсан юм. "Гоёл-2012”
наадмаас Монголын 13 дахь топ модель төрж, 20 жилийн түүхтэй гоёл
наадмын отгон топ модель Сэлэнгээ дүүтэй болжээ. "Мөнхийн залуу
хатагтай” гэх тодотголтой Э.Одгэрэлээр эхэлсэн "Топ модель”-ийн
жагсаалтын дарааллыг энэ удаад Ч.Ундрах гэх бүсгүй үргэлжлүүлж, Монголын
13 дахь топ моделоор шалгарсан юм. Хүмүүсийн ярьж байгаагаар бол нүдээ
оллоо гэх хүн ч цөөнгүй байсан.
Харин МҮОНТВ-ийн "Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч
Номингийн дүрээр олны танил болсон Б.Гэрэлчулуун энэ удаа "Гоёл”
наадмын топ модель болно гэдэгтээ ихэд итгэлтэй байсан ч, талаар
боллоо. Тэрбээр "Гоёл-2006” наадмын "Тусгай байрын шагналт загвар
өмсөгч”, "Хаврын гоёл-2009″ наадмын "Шилдэг загвар өмсөгч”, "Гоёл-2010″
наадмын "Дэд байрын шагналт загвар өмсөгч”-өөр шалгарч байсан юм.
Б.Гэрэлчулуун нь "Аливаа тэмцээнд оролцохдоо би байнга хүчтэй өрсөлдөгч
нарын нэг байхыг хичээдэг. Тиймдээ ч амжилтаа бататгах, улмаар топ
моделийн хэмжээнд ахиулах бодолтой гэж Гоёл наадмын өмнөхөн өгсөн
ярилцлаганадаа "Би заавал топ модель болно” хэмээн ам гарчээ. Гэвч
өөртөө бардам байсан эрхэм мисс маань даанч хэлсэндээ хүрч чадсангүй
дээ. Дараа жилийн Гоёл наадам хүртэл хол байна даа хол байна.
С.Хүслэн www.T1771.Tk