Загвар өмсөгч::
Загвар өмсөгч Бэбэ Сингапурт загварын агентлаг нээжээ
Тод гялалзсан өнгө төрхөөрөө уншигчдын
сонирхлыг татдаг "Umbrella" сэтгүүл 88 нүүртэйгээр шинэчлэгдэн
худалдаанд гарчээ. Наймдугаар сарын шиэн дугаарын нүүрэнд мисс Бэбэ буюу
Батцэцэг гарч, сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр Сингапур улсад
өөрийн загварын агентлагаа нээсэн байна. Мөн энэ тухайгаас гадна дэлхийн
томоохонд тооцогддог "Mersedes-Benz Fashion Week Berlin” арга хэмжээний
тухай нийтэлжээ.
Хөтлөгч Зулаа Герман орноор аялсан
тухайгаа цувралаар танилцуулж эхэлсэн төдийгүй их Британийн
"Cardiff”-ийн их сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа Монгол
залуутай сонирхолтой ярилцлага өрнүүлжээ. Уламжлал ёсоор дэлхийн алдарт
дизайнеруудын шилдэг загваруудыг танилцуулж, Солонгос гэлтгүй Азийн
хамтлаг дуучид, жүжигчдийн онц сонирхолтой мэдээллийг багтаасан байна.
"Umbrella” сэтгүүл зөвхөн загварын
мэдээллээр дагнасангүй гоо сайхан, эрүүл мэндийн булангуудыг шигтгэж
оруулсан нь үнэхээр мөлжүүртэй сэтгүүл гэмээр болсон байна. Жишээ нь
эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдох цистит өвчний тухай дэлгэрэнгүй
мэдээлэл, ярилцлага оруулсан нь нээрээ загварын сэтгүүлийг бүсгүйчүүд л
унших учраас яг л зөв зүйл хийсэн гэж дүгнэхэд хүрлээ.
Сэтгүүлийн бас нэгэн онцлог бол
моделуудын сонголт юм. Мэргэжлийн загвар өмсөгчийг биш энгийн хүмүүсийг
сонгон дэлгүүрийн дүр төрхөө болгодог нь охид бүсгүйчүүдийн "би ч гэсэн
зургаа авахуулах юмсан” гэсэн хүслийг төрүүлдэг гэлтэй. Үнэхээр л
"Umbrella style” фото зураг бүрээс харагдах болно.
www.T1771.TK